Б.Төгөлдөр: С.Жавхлан намд элсэхгүй, харин нам л түүнд элсэх болно

2012/03/28
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Б.Төгөлдөр: С.Жавхлан намд элсэхгүй, харин нам л түүнд  элсэх болно

Монголын зохиолын дууны ертөнцөд эргэлт хийж чадсан дуучин С.Жавхлангийн “толгойг эргүүлсэн” гэгддэг “Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөр  хуурай дүүгээ рекламдаж, сонгуулийн кампанит ажилд нь эгнэгт зүтгэнэ гэдгээ мэдэгдэв. Өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн дуучин С.Жавхлан, Б.Төгөлдөр нар хамтран “Дээлтэй сонгууль 2012” уриалга гаргаснаа тунхагласан юм. Энэ үеэр Б.Төгөлдөр 2008 оноос эхлэн С.Жавхланг сэтгэлээрээ дэмжиж байсан гэдгийг хэлээд, “С.Жавхлангийн хүссэн бүхэн биелж байгаа. С.Жавхлан намд элсэхгүй, харин нам л С.Жавхланд элсэх болно. Ер нь хүн бүр Монголоо гэх сэтгэлтэй болсон нь дүүгийн минь л ач. Тэр “Universe Best Songs” гэдэг тэмцээний нэг шатанд оролцогчид  монгол дуугаар өрсөлдөх болсон нь  ч С.Жавхланг дэмжсэнийх шүү” хэмээв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.