Холливудын од Ричард Гир Н.Энхбаярын сонгуулийн нээлтэн дээр ирнэ

2012/03/28
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
Холливудын од Ричард Гир Н.Энхбаярын сонгуулийн нээлтэн дээр ирнэ

МАХН хэмээх нэрээ бүрэн төгс дархлаажуулаад амжсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2012 оны сонгуулийн хамгийн гол дүр болоод байна. Журмын нөхөд болоод улс төрд дагуулан орж ирсэн шавь нартаа жийгдсэн тэрбээр МАХН хэмээх хуучин нэрэндээ туйлын их хайр зарлаж нэгэн цагт өстөн явсан, эдүгээ гудамжинд байгаа улс төрчдийг эгнээндээ нэгтгэж энэ удаагийн сонгуулиар халуухан тэмцлийг өрнүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
Энэ үеэрээ хамгийн сонин сюрпризыг барих сурагтай. Дэлхийн жишгээс үзэхэд, Владимир Путины сонгуулийн хүлээн авалт дээр дэлхийн одод ирж түүнийг дэмжсэн үгээ хэлж байсан бол Москва хотын даргаар нэр дэвшиж байсан Ю.Лужковыг дэмжиж Ален Делон Францаас уригдан ирж сонгуулийнх нь шоуг нээж байсан билээ.
Үүний нэгэн адил эрхэм экс Ерөнхийлөгч намынхаа сонгуулийн нээлт дээр өөрийн найз, Монголд элэггэй Буддын шашинтан Холливудын нэрт од Ричард Гирыг урьж шоу арга хэмжээ зохион байгуулах талаар ярьж байгаа сурагтай. Ямартай ч эрхэм дэлхийн од одоогоор ирнэ, ирэхгүй талаараа ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа аж.
Хэрвээ Монголд Холливудын од ирж улс төрийн арга хэмжээнд оролцох бол манай улсын нэр хүнд дэлхийн анхааралд дахин өртөж сонгуулийн нээлтэд оролцсон анхны дэлхийн одоор Ричард Гир тодрох нь гарцаагүй билээ.

Эх сурвалж: "Маш нууц"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ukzfoddp , http://ifaddeduck.e-monsite.co m/blog/mr-goodenough.html mr._goodenough, http://uhwolsilo.e-monsite.com /blog/best-dating-apps-for-21- year-olds.html best_dating_apps_for_21_year_o lds, http://tabotusen.e-monsite.com /blog/cuckold-chat-room.html cuckold_chat_room,
IP:37.230.213.115  2018-12-13 21:31:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.