Пола Абдулыг шинэ найз залуу нь тайтгаруулав

2012/03/28
Share |
Хүмүүс:
Пола Абдулыг шинэ найз залуу нь тайтгаруулав

Шүүхийн шийдвэр ёсоор дуучин бөгөөд попын хаан агсан Майкл Жексоны бүжгийн найруулгыг хийж байсан Пола Абдул өөрийнх нь буруугаас болж авто тээврийн осолд орж хохирсон эмэгтэйд 900 мянган долларын төлбөр төлөхөөр болжээ. Өдгөө 49 настай Пола Абдул тийм ч ядуу эмэгтэй биш юм. Цагтаа тэрээр Майкл Жексоны бүжгийн найруулгыг хийж, өөрийн бие даасан цомог, клипүүдийг гаргаж, кинонд тоглож байсны дээр саяхан Америкийн телевизийн авьяастнуудыг тодруулдаг шоуны шүүгчээр ажилласан билээ.
   
Лос-Анжелес хотын шүүхэд 2009 оны гуравдугаар сард түүнтэй холбоотой нэхэмжлэл иржээ. Жилл Коль гэдэг эмэгтэй өөрийн гэрээс холгүйхэн зам тээврийн осолд орж хүнд бэртэл авсан гэдгээ өгүүлсэн байна. Ослыг үйлдсэн автомашин дотор Пола Абдул сууж явсан аж. Зам тээврийн осол хариуцагч талын буруугаас болж гарсан гэдгийг шүүх шийдвэрлэжээ. Тиймээс од эмэгтэй хохирогч бүсгүйд 900 мянган долларын төлбөр төлөхөөр болов. Тэр үед Абдулын оролцож байсан телевизийн нэвтрүүлгийн зүгээс нэмж 100 мянган долларыг олгох шийдвэр гарсан байна.
   
Пола Абдулын амьдрал тийм ч урвагар биш байгаа юм. Түүний дэргэд хайртай эр хүн нь байгаа учраас энэ бүх асуудлууд төдийлөн хүндрэл үзүүлэхгүй байгаа аж. Өдгөө түүний дэргэд 40 настай бизнесмэн эр Жон Каприо байгаа билээ. Тэд сүүлийн дөрвөн сарын туршид салж хагацахгүй байгаа юм. Пола бүсгүй сүүлийн нэг жил хагасын хугацаанд дотно харьцаатай байсан дуу бичлэгийн компанийн босс Жефф Браттоныг мартсан бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.