Төрх нь өөрчлөгдөөгүй топ модель Пүүжээ

2012/03/28
Share |
Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | 
Төрх нь өөрчлөгдөөгүй топ модель Пүүжээ

Багын төрх нь хэвээрээ. Үзэгч түмнийхээ хайрыг эрхгүй булааж чадсан топ модель Пүүжээ  үсээ хоёр самнасан гэрэл зургаа тухайн үедээ хүүхэд багачуудын дунд од болон мандаж явсан “Супер” сонинд явуулж байжээ. 1998 онд “Супер” сонины хамт олон бяцхан охидын дунд “Супер охин” фото зургийн уралдаан зохион байгуулж тэр уралдаанд Пүрэвсүрэн анх удаа зургаа явуулж  загвар, фото чиглэлийн анхны ажлаа эхлүүлж байсан түүхтэй аж. Одоо ч алиахан, эгдүүтэй төрхөөрөө загвар сонирхогчид төдийгүй үзэгчдийнхээ хайрыг булаадаг топ модель Пүрэвсүрэн маань багын төрхөө гээгүй олны танил бүсгүй хэмээгдэн энэ удаад онцлогдлоо. Цагийн уртад хүний төрх эрхгүй өөрчлөгддөг гэдэг. Эл сонинд зургаа явуулж байсан үеэ бодвол чамгүй олон жилийг үдсэн ч топ модель бүсгүй багийн төрхөө нэг их гээгээгүй байна. Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж буй топ модель бүсгүй саяхнаас уул уурхайн бизнес эрхэлдэг Ганбаяр гэж залуутай гэрлэж хөөрхөн охиноо дүүтэй болгохоор шийдсэн. Түүний том охин Мөнхжин түүний бага насыг хуулбарласан мэт адилхныг яана.

Chuhal.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.