Кёкүшюзан Батбаяр СХД-т бүү үзэгд!

2012/03/29
Share |
Хүмүүс: Батбаяр | 
Кёкүшюзан Батбаяр СХД-т бүү үзэгд!

СХД-ийн 4 мандатын нэгийг атгасан азтай эр бол Кёкүшюзан Д.Батбаяр. Хоёр хүүхэдтэй эхнэрээсээ салж шинэ гэр бүлтэй болсон тэрбээр дахин хоёр хүүхдийн эцэг, дуучин бүсгүйн хань болсон. Өмссөн дээлнийхээ үнэтэй цэнэтэй, загварлаг сайхныг гайхах Д.Батбаяр өнөөдөр аль тойрогт нэр дэвшихээ мэдэхгүй асуултын тэмдгээр толгойгоо дүүргэчихээд яваа. Учир нь тэрбээр СХД-т очих нэр нүүргүй болжээ. Тэрбээр "1000 ээжийн баяр" гэсэн Мартын 8-нд зориулсан арга хэмжээнээс өөрөөр дүүргийнхээ сонгогчдод бодитоор нөлөөлсөн ажил огтхон ч хийгээгүй тухай сонгогчид нь хэлж байна. “Мянган ээжийн баяр” нь ээж болгонд нээлттэй биш бөгөөд ганган чамин дээлтэйгээр нь ялгаварлан Төрийн ордонд ээжүүдийг оруулсан талаар СХД-ийн гэр хорооллуудад суугаа бор дөрхөн амьдралтай, торгон хуаран дээлгүй ээжүүд ярьж байна лээ. Эгэл бор амьдралаас өдийг хүртлээ хөлс хөдөлмөрөөр өндөрлөгт гарсан түүнийг бөх хүний сайхан чанараар үнэхээр л иргэдийн төлөө ажиллана хэмээн итгэл найдвар хүлээлгэсэн иргэд өнөөдөр харамсахад хүрч байна.

Тэрбээр Их хуралд суух 4 жилийнхээ хугацаанд эхнэр хүүхэн хөөцөлдөж, хувийн амьдралдаа илүү анхаарсан уу гэхээс иргэд сонгогчдыг мартсан нь ийнхүү өнөөдөр нэр дэвших тойроггүй болоход хүргэжээ. Кёкүшюзаны хувьд одоогоор ямар тойргоос нэр дэвшихээ шийдэж ядан байгааг баттай эх сурвалж хэлж байна. Дөрвөн жилийн өмнө СХД-ийн 2000 залууг Япон улсад сургаж, ажиллуулах тухай сайхан амлалт түүнийх байсан. Дэд бүтцийн хөгжил, СХД-ийг Японы маягаар жишиг хороолол болгон хөгжүүлэх, залуусыг цалин өндөртэй тус оронд ажиллуулах, ЕБС төгссөн хүүхдүүдийг Японы их дээд сургуулиудад тэтгэлэгтэй сургах гээд Японтой холбоотой хэд хэдэн амлалт байсан. Харин СХД-ээс нэг ч энгийн иргэн Д.Батбаярын зуучилснаар Япон руу гараагүйг баттай хэлье. Тэр ч бүү хэл Японы хөдөлмөрийн зах дээр 10 мянган монгол иргэний нэрийг байршуулах тухай үлгэр ч өнөөдөр талаар нэг болсон. НХХЯ-наас БНСУ-д ажиллах боловсон хүчин л бүртгэсэн болохоос Японд ажиллах нэг ч боловсон хүчин бүртгээгүй тухай мэдээллээр  Д.Батбаярын үг худал амлалт төдийхөн байсныг гэрчилж болно.

Мөн тэрбээр дүүргийн иргэдийн сарын дундаж орлогыг 2000 ам.долларт хүргэнэ гэж байсан юм. Харин Өнөөдөр 2 төгрөгний ч орлогүй иргэд СХД-д мянга мянгаараа байгаа нь бодит үнэн. Ийнхүү иргэд, ард түмний итгэж сонгосон бөх гишүүн тэдний итгэлийг атгын чинээ ч даасангүй. Иймд сонгогдох тойрог хайж энэ тэрүүгээр үгэнд нь итгэчихээр хэн байгааг хайж доншуучилж яваа бөгөөд Ховд аймгийг онилж завгүй байгаа гэнэ.


Б.Сарнай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.