Хүмүүс: Х.Баттулга | |
Ц.Нямдорж, Х.Баттулга нарын хооронд үүссэн хэл ам, хэрүүл шуугиан олны анхаарлыг аргагүй л татаж байна. Хэнээс нь илүү их жогорхой гарах бол гэсэн шиг шооч зарим нь тэрүүхэндээ жуумалзаж сууна. Х.Баттулга нь Ц.Нямдоржийгоо Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар боллоо. Харин Ц.Нямдорж Х.Баттулгын солонгосчуудтай байгуулсан нууц гэрээг олонд “ил” болгов. Уг гэрээ ёсоор төмөр зам барих гурван тэрбум долларын бизнесийг “Женко” групп далдуур өөрийн болгох үйлдэл бололтой. Х.Баттулга гартаа базаж байхыг л харснаас биш дотор нь юу гээд биччихсэнийг уншаагүй энгийн сэтгүүлч би вээр хууль зүйн сайдынхаа үгээр дүгнэлт хийхээс өөр арга алга, “нууц” гэрээний тухайд. Харин энэ хоёрын дайсагналцал илүү удаан үргэлжилбэл олон зүйл ил болж, Монгол Улс хожих юм шиг санагдаад, тэдний хэрүүлийг битүүхэндээ дэмжиж сууна. Гэхдээ энэ нийтлэл бол Ц.Нямдорж, Х.Баттулга хоёрын хэрүүлийн тухай биш юм. Одоо бидний танд дэлгэн үзүүлж байгаа баримт бол хоёр этгээдийн хэрүүлтэй холбоогүй юм шүү гэдгийг л сануулах гэсэндээ бяцхан “зүүлбэр” хийж байгаа минь энэ.
“Женко” группын эзэн Х.Баттулга“Таван толгой чинь худлаа шүү. Энэ бол улс төрчдийн заль мэх шүү” гэж эрс мэдэгдэл хийхэд үнэхээр их гайхсан шүү. Яагаад худлаа гэж, худлаа байсан л юм бол гурван жил засаг барьж байхдаа, тэр өндөр албан тушаалд байхдаа юу ч дуугарсангүй вэ гэж үнэхээр их гайсан. Х.Баттулгын амнаас “үнэгүй” үг хэзээ ч унахгүй. Тэр бол Монголдоо л хамгийн том зурган дээр ажиллаж байгаа жинхэнэ Бизнесмен хүн. Бизнесмэн хүний унгах нь хүртэл үнэтэй байдаг гэдэг шүү...Үргэлжлэлийг...ЭНД ДАРЖ...уншина уу