Дэндэвээр гоёх гэсэн Ц.Бат-Эрдэнэ онигоо болжээ

2012/03/30
Share |
Хүмүүс:
Дэндэвээр гоёх гэсэн Ц.Бат-Эрдэнэ онигоо болжээ

УИХ-ын гишүүн Ц.Батбаярын дүү Ц.Бат-Эрдэнэ нь саяхан Булган аймагт нэр дэвшихээр шийдсэнээ ил тод зарлаж сурталчилгааны материалаа нууцаар бүх суманд тараагаад  баригджээ.  Уг Сонгуулийн хуулиараа бол сурталчилгаа эхлэх яагаа ч үгүй байгаа ч ахтайгаа адил гишүүн болохыг мөрөөдсөн Ц.Бат-Эрдэнэ тун ч яарч байгаа аж.  Зүгээр нэг сурталчилгааны материалаа тараасангүй хажуугаар нь аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүд болон Засаг даргаа муулж явсан нь хүмүүсийн дургүйг хүргэжээ.  “Энэ хоёр гишүүн бас Засаг дарга юу ч хийхгүй байна, тэгэхээр та бүхэн бүтээлч шинэлэг залуу хүнийг сонгох хэрэгтэй” хэмээсэн нь өөрийгөө хэлсэн бололтой.  Засаг дарга Д.Оюунбат нь  аймгийн МАН-ын хорооны даргын албыг хашдаг тул Ц.Бат-Эрдэнийн “хэтэрхий яарч хөнгөдөж байгааг” зүгээр хараад суусангүй тэр хоёр муудалцсан гэнэ. Намын нөхөд нь хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан ч нэмэр болсонгүй.  Үүнд нь уурссан нөхөд нь намаас хөөх, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх санал хүртэл гаргасан гэнэ. Гэсэн ч гишүүн ахтайдаа бардсан уу яасан Ц.Бат-Эрдэнэ тас муйхарласаар мөнгө зарж хийлгэсэн сонгуулийн материалаа тарааж “хатгадаг зараа” гэдгээ харуулаад авч.  Тэрээр барилга, замын чиглэлээр бизнес хийдэг “Бэрх Зараа” гэдэг компаний захирал, ИТХ-ын тэргүүлэгч, аймгийн Залуучуудын холбооны дэд тэргүүн гээд олон гуншинтай.  “Бэрх Зараа” нь ах Ц.Батбаяр гишүүний алдарт “Ургах наран” хорооллыг барьсан дөрвөн компаний нэг гэгддэг. 

Сонгуулийн шоуны хажуугаар худалдан авагчдыг дээд зэргээр хулхидсан энэ “төслийн” эздэд хуулийнхан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа.  Хэдийгээр Ц.Бат-Эрдэнэ ахынхаа “Ургах Наран” хорооллын маапаанд шууд холбогдоогүй ч ямар ч байсан хүчнийхэн хил давахыг нь хориглосон гэсэн яриа сонсогдсон. Гэсэн тэрээр хашралгүй нутагтаа бас нэгэн иймэрхүү  орон сууцжуулах төсөл эхэлснээ сурталчилгааны материалаараа дуулгаад авчээ.  Тэрээр 1000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээс сонгуулийн өмнө 300 айлынхыг нь барих гэнэ.  Ийнхүү ахин нэгэн “нартай” хороолол хөдөөд баригдах бололтой.  Ц.Бат-Эрдэнэ захирлын сурталчилгааны материал нь тэр чигээрээ Сонгуулийн хуулийг уландаа гишгэсэн баримт мэдээгээр дүүрчээ.  Гишүүн болохоор улайрсан тэрээр “ялсан хүн ялгүй” гэсэн зарчмаар дайрахаар шийдсэн аж.   Шоу тоглолт зохион байгуулахыг хориглосоор атал бараг 20 гаруй сая төгрөг зарцуулснаа бахархалтайгаар дурджээ.  Сургуулийн сурагчдын дунд загвар зохион бүтээгчдийн тэмцээнийг 10 сая төгрөгөөр ивээн тэтгэж,  багш сурагчдад мөнгө хаян Ё.Отгонбаяр сайдын уурыг  баржээ.  Гурванбулаг сумын сургуулийн багш ажилчдыг Хамарын хийд явахад нь 500.0, баяраа тэмдэглэхэд нь бас 500.0, цэцэрлэгт нь 800,0 мянга гээд бийлэгжүү загнажээ.  16 хүүхдэд сургалтын төлбөр өгч, бас хажуугаар тамгын газрын хурган дарга нарын сургалтын мөнгийг даасан юм байх.  Сонгуулийн хуулиар ямар нэгэн ажил үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхийг хориглосоор байтал хотоос нарийн мэргэжлийн эмч нар авчирч иргэдийг үнэгүй үзлэгт хамруулж, жилд 30-40 хүнийг сувилалд өөрийн зардлаар амраадаг гэдгээ ил тодхон мэдэгдэж.  Мөн урлагийн одыг хүртэл сурталчилгаандаа ашиглажээ.

Ц.Бат-Эрдэнэ захирал “Тусгай салаа”-ны ганц дуут Дэндэвтэй хөөрөг зөрүүлж байгаа зургаа томоор хэвлүүлсэн нь хүмүүсийн хөх инээдийг хүргэсэн гэнэ.  “Анхдагчдаараа алдартай Булганд нэр дэвших гэж байж арай ичмээр юм, Дэндэв ч Бат-Эрдэнэдээ л том оддоо хөөрхий” гэсэн яриа гарч.  Ус үзээгүй байж хормой шууна гэгчээр энэ мэт нөхөд орон нутагт хууль зөрчин увайгүй аашилж байгааг СЕХ хараа хяналтандаа авах цаг болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Sqerwhwv , http://opencu.com/profiles/blo gs/ene-imaju-seks-sa-biv-im-a- tra-e-novog-ljubavnika Žene_imaju_seks_sa_bivšim,_a _traže_novog_ljubavnika, http://opencu.com/profiles/blo gs/kako-instalirati-viber-na-t elefonu-video Kako_instalirati_Viber_na_tele fonu?_(VIDEO), http://opencu.com/profiles/blo gs/oglasi-azma-osobni-kontakti Oglasi_Čazma_Osobni_kontakti_ ,
IP:37.230.213.92  2018-12-14 22:45:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.