Б.Номин-Эрдэнэ: Монголд би хийх ёстойгоо хийчихсэн

2012/03/30
Share |
Хүмүүс: Номин | 
Б.Номин-Эрдэнэ: Монголд би хийх ёстойгоо хийчихсэн

Уртын дуучин Б.Номин-Эрдэнэ “Шуранхай” хамтлагаасаа гарч шинэхэн хамтлаг байгуулан байгальд хор нөлөө үзүүлээд байгаа утааны асуудлаар уран бүтээл туурвих ажилдаа ороод байгаа аж. Түүнтэй шинэхэн уран бүтээлийнх нь талаар болон байгуулаад удаагүй хамтлагийнх нь талаар ярилцлаа.

-Өөрийн төрсөн нутаг Баянхонгортоо очиж, бие даасан тоглолтоо хийгээд ирсэн гэсэн. Бие даагаад тоглолт хийх хэцүү байв уу?
-Баянхонгор аймагт “ Тэмүүлэл” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийгээд ирлээ. Тоглолт маань маш сайхан болж өндөрлөсөн. Монголын үндэсний урлагийн охь дээж болох сайхан бүтээлүүдийг нутгийнхаа зон олонд хүргэхэд манай нутгийн ард түмэн хэзээ ч хараагүй Гиннесийн номд бичигдсэн уран нугаралт,  эмэгтэй хөөмийч, тэр ч байтугай Монголын эмэгтэй морин хуурч бүсгүйг анх удаа ойроос  харж, тэдний уран бүтээлтэй танилцсандаа үнэхээр сэтгэл өндөр байна гэж байсан. Сар шинээр амарч байх хугацаандаа нутагтаа очоод ирсэн. Энэ дашрамд,  миний тоглолтыг үзэхээр ирсэн бүх хүмүүст, нутгийн зон олондоо баярлалаа гэж хэлмээр байна.
-Хамтлагаасаа яагаад гарчихав. Мөн дахин шинэ хамтлаг байгуулах гэж байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?
-Монгол үндэсний урлаг гадаадын экспортод гарах цаг үе нь нэгэнт болсон байна. Цаг зуурын бөгөөд хувь хүмүүсийн сонирхлоос болоод “Шуранхай” хамтлаг маань уран бүтээлээ хийхээ больсон. Мэдээж  морин хуур,  уртын дууг бүтэн цаг сонсох, нэг уран нугараач цаг нугарах нь  үзэгчдэд тэр болгон хүлээн зөвшөөрөгдөж  чадах уу, үгүй юу. Яагаад гэвэл тэр чинь  үндэсний урлаг учраас өөрийн гэсэн үзэгчийн хүрээ байдаг. Тиймээс олон нийтийг хамруулахын тулд уран нугараач, хөөмийч, морин хуурч бүсгүйчүүдтэй хамтран хамтлаг байгуулж, санаа  нэгдэн уран бүтээлээ монголчууддаа болон дэлхийн бусад оронд үндэсний урлагаа таниулах зорилготойгоор шинэ хамтлаг байгуулсан. Зүрх сэтгэлээрээ нэгдэж хамтарч бүтээлээ хийхээр ажиллаж эхлээд байна. Бидний хамгийн анхны бүтээл яг одоо эх оронд минь тулгарч байгаа утааны  асуудлыг хөндсөн. Мөн Японы уран бүтээлчидтэй хамтарч дэлхийн экологийн тэнцвэр алдагдаж байгаа энэ үед байгаль  экологийн чиглэлд үйл ажиллагаа, дуу хоолой, уран бүтээлээ өргөхөөр нэгдэн ажиллаж байгаа.
-“Шуранхай” хамтлаг шигээ хурдан хугацаанд амжилтад хүрэхийн тулд их л хичээх хэрэгтэй байх даа?
-Хэрвээ “Шуранхай” хамтлаг маань амжилтад хүрсэн гэж үнэлэгдэж байгаа бол дуучин миний хувьд, тэр хамтлагт байсныхаа хувьд сэтгэл хангалуун байна. Хэсэгхэн хугацаанд бидний хийсэн уран бүтээлийг амжилт гэж үзэж байгаа ч гэсэн яг хувь хүний хувьд амжилт болоогүй байсан. Одоо л жинхэнэ амжилт гэдгийг үзэх ёстой. Амжилт бол дэлхийн гайхамшигтай зүйлүүдэд хүлээн зөвшөөрөгдөхийг хэлнэ. Монголд бол байх ёстой, хийх ёстой зүйлээ хийчихсэн.  
-Хамтлагийн гишүүдээ яаж сонгож авсан бэ?    
-Сонгосон гэхээсээ илүү бид өөрсдөө зүрх сэтгэлээрээ нэгдсэн. Урьд өмнө нь маш олон удаа хамтарч гадаадын болон эх орныхоо хөдөө, орон нутгуудаар тоглолтоо хийж байсан.Энэ болгонд хоорондоо ярьдаг болохоос биш хамтлаг болъё гэж ярилцаад бараг жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Манай Ундармаа, Дээгий хоёр хоёулаа одоо ингээд Номинг аваад нэг хамтлаг бүрдүүлчих юмсан гэж намайг “Шуранхай”-д байхад ярьдаг байсан.  Үүнийг сонсоод би бүр их баярлаж байсан. Би уран нугараач Нямгэрэлтэйгээ хамтран Швед болон гадаадын орнуудаар их явдаг байсан.
-Нууц биш бол шинэ хамтлагийн нэрээ юу гэж өгөхөөр төлөвлөж байгаа вэ?
-Бид экологийн тэнцвэрийг барих энэ чиглэлээр болон дуу хоолойгоо өргөх учраас нэлээд байгальтай холбоотойгоор нэрээ өгнө гэж бодож байна. Одоогоор продюссер маань Монголд ирээгүй байгаа учраас нэр нь хараахан гараагүй байна.
-Хамтлагийн менежер, продюссераар хэн гэдэг хүн ажиллах вэ?
-Яг одоогоор хэлж мэдэхгүй байна. Нэг санаа, нэг төсөл дээр нэг л гадаад хүн байна. Тэгэхээр бид  эхний удаа Япон дараагийн удаа Европ, Англи, Америк, Канад байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр гадаад продюссертай л байх болов уу.  Яагаад гэвэл бидний чиглэж, хийх гэж байгаа асуудал маань зөвхөн Монгол биш дэлхий нийтийн асуудал учраас.
-Шинэ хамтлагийнхан дахин этник чиглэлээр дуулах уу?
-Манай утааны эсрэг дуу өөрөө этник чиглэлтэй. Бид уран бүтээлчид учраас цаг үргэлж хувирах ёстой. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн натур жинхэнэ имижийг хадгалсан бүх урсгал стилүүдэд өөрсдийгөө сориход бэлэн байна.
-Танай хамтлагийн гишүүд бүгд эмэгтэй юм байна. “Шуранхай”-гаас юугаараа ялгаатай юм бэ?
-Маш өөр хоёр асуудлыг хөндсөн гэхэд болно. Нэг нь цэвэр үндэсний урлагийг танин мэдүүлэх, өвлөн үлдээх харин нөгөө нь уртын дуучид нэгдсэн гэдгээрээ хоёр өөр талтай. Гэтэл ОХУ-д тува эмэгтэйг хөөмийлөхийг хориглосон байна лээ. Яагаад гэвэл хөөмий эмэгтэй хүнээс их тэвчээр хатуужил шаарддаг, дээр нь маш хүнд хэцүү байдаг. Тиймээс Монголд төдийгүй дэлхийд ганцхан эмэгтэй хөөмийч манай хамтлагт  байгаагаараа онцлог. Өөрийн гэсэн өнгө төрх, имиж, мөн оюун бодол санаа бүгд нэгдсэн хүмүүс учраас нийгмийн том том асуудлыг хөндөхөөр зориглосон. Учир нь бид өөрсдөө Монголын нэгээхэн хугацааны түүхэнд бичигдэх учраас бүтээл болгон маань нэг гэхээсээ илүү бүтээл тал руугаа чиглэх болов уу гэж бодож байна.

Т.Ариунтунгалаг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
NEWest @ West Coast ”I was recommended this website by my cousin. I am not sure whether this post is written by him as no one else know such detailed about my problem. You are wonderful! Thanks!”
IP:68.71.54.25  2015-10-09 04:19:54
NEWest at West Coast Drive ”When i visit a blog, chances are that i get disappointed. Regarding your blog,I have to say that you have done a good job here.”
IP:68.71.54.25  2015-10-09 04:20:09
Hills Two One ”I always like to have a read about such things, my blog is related if you want to have a look round it please feel free. I have added yours to my bookmarks.”
IP:68.71.54.25  2015-10-09 04:23:49
Hills Two One ”Very efficiently written information. It will be helpful to anyone who usess it, together with myself.”
IP:68.71.54.25  2015-10-09 04:24:46
ppncfpapjv te22B0uuhbvazawcnl, [url=http://gyecckdzydrd.com/] gyecckdzydrd[/url], [link=http://iggcejaxpjaa.com/ ]iggcejaxpjaa[/link], http://opbdreispema.com/
IP:146.185.234.48  2015-12-07 20:29:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.