МУГЖ И.Одончимэг нөхрийнхөө бэлэглэсэн сүйн бөгжийг зүүдэггүй

2012/03/30
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
МУГЖ И.Одончимэг нөхрийнхөө бэлэглэсэн сүйн бөгжийг зүүдэггүй

"Би хайр сэтгэлтэйгээ учирлаа. Хүний мэдрэмжүүдээс хамгийн сайхан нь хайр юм. Би үнэхээр аз жаргалтай байгаа" хэмээн ярьсан Одноо гавьяат төрөөд удаагүй байгаа ч саяханаас ажилдаа оржээ. Учир нь тэрээр тун удахгүй болох Олон улсын инээдмийн баяраар болох хошин урлагийнханы нэгдсэн тоглолтонд орохоор бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Гавъяатын хувьд жил гаруй хугацаанд тайзан дээр гараагүй ч, гэртээ зүгээр суусангүй. Тэрээр хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Худалч залуу” инээдмийн киноны зохиолыг бичсэн бөгөөд уг киноны гол дүрд түүний нөхөр жүжигчин Т.Бархүү тоглосон юм. Жүжигчин залуугийн хувьд аав болсноосоо хойш багагүй шуугиан дэгдээгээд байгаа бөгөөд өнгөрсөн Мартын-8-ны өдөр эхнэртэй сүйн бөгж бэлэглэж, албан ёсоор гэрлэх саналыг тавьсан.

Тиймээс уг кино нээлтийн үеэр ихэнх үзэгч киноноос гадна хосуудын харьцааг ажиглаж байснаас гадна гавъяат И.Одончимэгийн алмаазан шигтгээтэй цагаан алтан сүйн бөгжийг харахыг хүсч байсан бололтой. Гэвч хачирхалтай нь гавъяат маань энэ үдэш ямар нэгэн бөгж зүүгээгүй байсан нь олон хүний гайхширлыг төрүүлсэн бөгөөд олон ч хүн түүнийг “бөгжөө яасан юм бол” хэмээн өөр хоорондоо шивнэлдэж байгаа харагдсан. Харин Одноогийн хувьд энэ үдэш сүйн бөгжөө гэртээ мартсан уу, эсвэл олны нүдэнд харуулахыг хүсээгүй юу, ямартаа ч гар хоосон явсан.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.