Д.Болдыг баяжуулдаг бяцхан нууц

2012/03/31
Share |
Хүмүүс: Д Болд | 
Д.Болдыг баяжуулдаг бяцхан нууц

В продакшн байгуулж урлагийн бизнес эрхлэх болсон Доржсүрэнгийн Болд Монголд шоугаар хэрхэн мөнгө олдгийн бодит жишээ болоод байна. Тэрбээр продакшн байгуулж дэргэдээ залуу уран бүтээлчдийг авч нэг ёсны баг болон ажиллаж байсан хэдий ч түүнд байрны түрээсээс эхлээд олон асуудал урган гарч нэгэн биеэр хүчрэхгүй болсон тул бүгдийг нь тарааж эдүгээ хаусныхаа гуравдугаар давхарт ажлаа хийж байна. Тэрбээр дуугаа ураг төрлийн хамаатан Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа гуайн шүлэгнээс дураараа ашиглан дуугаа зохиож байгаа хэдий ч олон жил хамтарч ажилласан яруу найрагч Д.Ган-Очирыг үе үе залдаг аж.

Харин дээрх хоёр уран бүтээлчдээ бараг юу ч өгдөггүй тухай нэгэн нууц яригдах болжээ. “Монгол поп” цомог өнгөрсөн жил эзэндээ Төрийн шагнал, түм түмэн мөнгө дагуулсан бол хамтарч хийсэн уран бүтээлчиддээ Д.Болд баярлалаа гээд зэс аяга ч барьж золгоогүй гэнэ.

“Монгол поп” цомогт орох байсан “Чи уучлах уу?” дууг зохиогоод байж байтал “ТВ Коктейль” хошин шогийн продакшн “Намрын синдром” нэртэй кино хийж, уг киноныхоо дууг Д.Болдоор дуулуулах санал тавихад нь тэрбээр “Би та нарт зориулж нэг дуу зохиочихлоо. Кино чинь миний дуугаар мөнгө олох нь гарцаагүй” хэмээн өөрийгөө рекламджээ. Ивээн тэтгэгч сайтай байсан “ТВ Коктейль”-ийнхэн Д.Болдын дууг 5 сая төгрөгөөр авч киноныхоо дууг клипжүүлэн дуулжээ. Энэ мэтээр дуундаа хамтарч ажилласан уран бүтээлчийг Д.Болд ашиглахын дээдээр ашиглаад ард нь хүн чанаргүй мөнгө тоолж суухдаа нэн таашаал авдаг гэнэ.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.