Хүмүүс: Нямтайшир Номтойбаяр | |
НХХЯ-аас зохион байгуулж буй видео хэлэлцүүлэг төвийн болон баруун аймгуудад явагджээ. Энэ хэлэлцүүлэг Өвөрхангай, Архангай, Төв, Ховд, Увс зэрэг 10 гаруй аймагт явагдсан байна. “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэж буй тус хэлэлцүүлэгт НХХ-ийн сайд Т.Ганди, дэд сайд Н.Номтойбаяр нар оролцжээ. Хэлэлцүүлгийн үеэр дэд сайд Н.Номтойбаяр “Хөдөлмөрийг дэмжих санаачилга, төсөл болон бүх холбогдох хуулийг төрөөс гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, хүн бүр ажиллах, хөдөлмөрлөх бололцоотой гэсэн үг. Харин иргэд ажил хийх сонирхолгүй, идэвхгүй байна. Тиймээс ажилгүйдлийн тоо нэмэгдэх болсон” хэмээсэн юм. Түүнийг ийн ярихыг сонссон хүмүүс “Ганц үг ганхийдэггүй дэд сайд Н.Номтойбаяр иргэдийг гоочилж эхэллээ” гэж дургүйцэх болжээ.
А.Санчирмаа Factnews.mn