Хүмүүс: н баатархүү | Н.Ариунболд | С Өлзийхүү | |
Өнгөрсөн инээдмийн баярын өдөр буюу дөрөвдүгээр сарын нэгэнд Монголын “Хошин урлагийн их наадам” СТӨ-нд болсон. Энэ үдэш монголын хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид улаан хивснээ алхаж, үзэгчдийн мэлмийг мялаасан. Тэгвэл энэ наадмын үеэр шагналын хур бууж, монголын хошин урлаг гурван гавъяатаар бүл нэмсэн. “Шилдэг өнгө” хамтлагийн жүжигчин Өлзийхүү, “Шинэ-Үе” продакшны захирал Ариунболд буюу Бооёо мөн “Х-Түц” хамтлагийн жүжигчин Б.Баатархүү нар энэ эрхэм хүндтэй цолыг хүртэж, энгэрээ мялаасан юм.