“Люмино”-гийн Баажий ааваасаа тусдаа компани байгуулжээ

2012/04/04
Share |
Хүмүүс:
“Люмино”-гийн Баажий ааваасаа тусдаа компани байгуулжээ

Монголын хип хопын анхдагчуудын нэг, стиль, имижиндээ үнэнч “Люмино” хамтлаг дуунууд нь хит болдог ч UB Palace-т болдог тоглолтууд нь дандаа шатдагаараа алдартай хамтлаг. Үүнээс болсон уу тус хамтлагийнхан дор бүрнээ өөрийн ажил, амьдралыг хөөн тарж, хааяахан Элбэгдорж мэтийн сонгуулийн дууг дуулсан шиг явсаар өдий хүрчээ. Тус хамтлагийн дуучин Б.Баажий өөрийн бие даасан R&B урсгалын дуунуудаар цомог гаргаад, клип хийгээд ч төдийлөн амжилт олохгүй явна. Энэ нь түүний урлагт хайртайн илрэл учраас үүндээ тэр нэг их ач холбогдол өгсөнгүй ааваасаа мөнгө зээлэн өөрийн гэсэн студийг байгуулжээ.

Энэ студиэ ажиллуулж ааваасаа зээлсэн мөнгөө гурван жилийн дотор төлж, одооноос ашигтай ажиллаад эхэлжээ. Хамгийн сонирхолтой нь, аавынхаа удирддаг байсан “АПУ” компанийн бүтээгдэхүүний сурталчилгааны шторкийг хийхгүй, эсрэгээрээ МСS-ийн харъяа “Тайгер”, “Жалам хар”, “Сэнгүр”-ийн рекламны ажлыг хийсэн шиг үр хүүхдээ өсгөн, хааяахан киноны дуу дуулсан шиг чөлөөтэй амьдарч явна. Харин түүний Facebook, Twitter-т “Люмино” хэзээ нийлэх, хэзээ ойгоо тэмдэглэх талаар байнга шалсан асуулт ирэх болжээ. Үүнд тэрбээр одоо болтол хариу өгөхгүй явна.
Г.Баясгалан (www.wikimon.mn)

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.