Хүмүүс: Б Наранхүү | |
Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын нэгэнд монголчуудын үздэг юм нь марзагнал ажээ. Зурагтын суваг болгоноор болсон, болоогүй явган шог гаргах юм. Театрт болж буй үнэтэй тоглолтыг нь телевизээр гаргасан тул бага боловч шатсан болов уу, тэд. Бусад үед пиг дүүрдэг суудал нь хоосон харагдана. Олны үг ортой гэдэг үнэн бололтой. Хошин шогийн гол баатраар “Мон-Уран”-ы Б.Наранхүү тодорлоо.
Тоглолтын нэг хэсэгт бэр гуйх тухай бүдүүлэг шог гараа үзүүлэв. Тэгсэн чинь охиноо өгч буй эцэг туньж байна аа. “Манай охиныг “Мон-Уран”-ы Б.Наранхүү гуйсан. Инжид нь таван жийп амласан” гээд авч гарлаа. Хэдийгээр зохиомж боловч заавал түүний нэрийг дурдсан нь нэгийг хэлээд байх шиг. Мөнгө хөрөнгөөр хүүхэн эргүүлдэг, түүнийгээ ид бах болгодог хоёр хүн манайд бий. Нэг нь энэхүү Б.Наранхүү, нөгөөх нь “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр билээ.