Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
МҮОНТ-ийн төрсөн өдөр есдүгээр сарын 27-нд тохиодог. Харин энэ өдөр зөвхөн тус телевизийн төрсөн өдөр ч бас биш бололтой. Есдүгээр сарын 27 гэх энэ өдөр манай урлаг соёлын телевизийн од гэж хэлэгдэх эрхэмүүд төрсөн гэнэ. Аяллын цаг нэвтрүүлэг хөтөлч хаа сайгүй тэнүүчлэх сэтгүүлч Г.Бадамсамбуу, орчуулагч н.Мэргэн, хөтлөгч, дуучин жүжигчин н.Цовоо, Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, Өглөөний их луу Асашёорюү Д.Дагвадорж гээд олон хүний төрсөн өдөр тохиодог байна. Харин энэ бүхнийг мэдсэн Д.Цовоо “Ийм олон алдартнуудтай нэг өдөр төрснөөрөө би азтай шүү. Болдог бол бүгдийг нь цуглуулж байгаад төрсөн өдрөө тэмдэглэх юмсан” хэмээн ярьсан сурагтай. Тэгэхээр дуучин хөтлөгч жүжигчин н.Цовоо ирэх намар олон алдартнуудтай хамт төрсөн өдрөө тэмдэглэж бут авч магадгүй нь ээ.