Хүмүүс: Хашбаатар Цагаанбаатар | Л Гүндалай | |
УИХ-ын гишүүн Л.Гүндалай гадаад хэлэнд гайгүй сайн авьяасаа ашиглаад Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарт тусалж байснаа байнга ярих дуртай. Түүнийгээ зүгээр ч нэг туслаагүй, бүр хүрэл медаль авахад нь хүч нэмэрлэсэн хэмээн гайхуулдаг юм билээ.
Ямартаа л тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнө гэр бүл, найз нөхдийнхөө хамт АНУ-д тэмцээн үзэж, Х.Цагаанбаатарыг балиашигласан юм байх. Гэтэл тэмцээний шүүгч манай тамирчинг илтэд гадуурхан, буруу шүүгээд байжээ. Энэ үед нь гадаад хэлний “уурхай” болсон Л.Гүндалай гишүүн “олон улсын хэлээр” дургүйцлээ илэрхийлж, танхимд байсан бүх үзэгчдийг уриалсан байна. Үүнийг анзаарч ойлгосон дэвжээний шүүгч эсрэг талын тамирчинд өгсөн оноогоо буцаан, Х.Цагаанбаатарт оноо өгснөөр манай тамирчин хүрэл медалийн тавцанд зогссон гэдэг. Тиймээс Л.Гүндалай гишүүн энэ тухайгаа ярихдаа тун ч бахархаж, эгээ л өөрөө барилдсан мэт онгирдог нь бараг домог болжээ.