Ганбууш хүүхэд төрүүлнэ

2012/04/06
Share |
Хүмүүс: Ганбууш | 
Ганбууш хүүхэд төрүүлнэ

Ганбууш  2010 оны “Морин хуур” наадмын гран при шагналт Ч.Мөнхжаргалын ая З.Жанарайгийн үг "Бусдын дурласан зүрхэнд бүү дурла" гэдэг дууны клипэнд тоглосон байна. Түүнд дууны клипний утга санаа нь таалагдсан учраас саналыг нь хүлээж авсангэнэ. Энэхүү клипт гэр бүлээсээ гадуур хувийн харьцаа тогтоосон эрчүүдийн хоёр дахь амьдралыг харуулдаг байна. Ганбууш дээрх клипт тоглосныхоо дараа уран бүтээлийн ажлаа түр завсарлах бөгөөд удахгүй Тайланд явахаар зэхэж байгаа аж. Тэрбээр хувийнхаа амьдралд санаа тавьж төгс эмэгтэй болох мөрөөдлөө ийн биелүүлэх гэнэ. Ганбууш Тайландад мэс засалд орж, хүүхэд төрүүлэх чадвартай болохын тулд дээрх сонголтыг хийсэн байна. Тэрбээр нөхөргүй ч үр хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бөгөөд үр хүүхэдтэй болж, эх хүний жаргал зовлонг нь мэдэрмээр байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Ганбууш мэс засалд орчихоод нэг мөсөн хуруу шилний гурван ихэр хүүхдийг хоёр удаа гаргаад алдарт эх болсон ч яахав хэмээн хошигносон байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.