УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дуучин П.Жимсээг сүйт залуугаас нь салгах дөхжээ

2012/04/06
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дуучин П.Жимсээг сүйт залуугаас нь салгах дөхжээ

Их Хурлын барилгачин гишүүдийн нэг нь Ж.Батсуурь. Чехэд Барилгын инженер-Эдийн засагч мэргэжлээр сургууль дүүргэн, Политехникийн Дээд сургуулиас ажлынхаа гарааг эхэлж байсан тэрээр дуу хуур тэр тусмаа дуучин бүсгүйчүүдэд талтай гишүүдийн нэг бололтой юм. Хэд хэдэн залуу уран бүтээлчдийг толгойд нь сууж байсан аймгаараа болон бас бус газраар дагуулан явахдаа залуухан дуучин бүсгүйчүүдэд ихэд талтай ханддаг байсан гэх юм билээ.

Нялх төлийн дуу ид цангинаж байгаа энэ үест "Төлчид малчдын сүлд дуучин" болоод байгаа П.Жимсээ бүсгүйн дуунд нь уярсан уу, намбалагхан төрхөнд нь татагдсан уу юутай ч эрхэм гишүүн байн байн утас цохиж хэсэгтээ л хөл алдсан гэх яриа нийтийн дуучдын дунд ид тэнэж явна. Түүгээр ч барахгүй П.Жимсээгийн ойр тойрны гэх хүмүүс түүнийг сүйт залуутай нь эвлэрүүлэх гэж ёстой байдаг мэхээ хэрэглэж байгаа сурагтай. Сайхны өмнө харц буруугүй гэдэг ч Ж.Батсуурь гишүүний уйгагүй утас цохилт, ам дамжсан элдэв яриа залуухан хосыг эвдрэлцэхэд хүргэсэн юм байх.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.