Т.Баясгалан: ”Houston-ээс илүү нэр хүндтэйгээр үхнэ”

2012/04/06
Share |
Т.Баясгалан: ”Houston-ээс илүү нэр хүндтэйгээр үхнэ”

Оюутан цагтаа автобусны мөнгөгүй хэмээн хаа нэг алхаж явсан дуучин Т.Баясгалан оюутны ширээнээс холдож овоо хэдэн дуутай болмогцоо “Би монголын хамгийн баян эмэгтэй дуучин болно” хэмээн ам гарсан гэдэг. Ашдын бэлгээс  амны бэлгэ гэгчээр үнэхээр ч нэгэн цаг үед С.Жавхлан, Т.Баясгалангүй юм байхаа больж, моданд орсон билээ. Сумоч, УИХ-ын гишүүн Д.Батбаяртай сууснаар түүний “хамгийн баян” гэх мөрөөдөл нь биелсэн гэхэд болно. Атаархсан нэгний үг үү аль эсвэл дуучин бүсгүй ам алдчихсан уу түүний тухай “Хамгийн баян” болох мөрөөдөл нь биелмэгц гадаадын ододтой “өрсөлдөн” бүр Britney Spears-тэй барьцан  “Би чамаас илүү дэлхийд алдартай болно доо” хэмээн үглэн суусан гэх онигоо маягийн юм нэг хэсэг хэвлэлээр тарж байсан удаатай. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, болохгүй нь ч юу билээ. Өөрийгөө ирлэж чадаж байвал. Харин саяхнаас түүний тухай бас нэгэн яриа тархах болов. Тэрээр дэлхийг гашуудуулсан алдарт од Whitney Houston-тэй ч барьцан  “Houston-ээс илүү нэр хүндтэйгээр үхнэ” хэмээн ярьсан гэх. Арай ч үгүй байлгүй гэх нэгэн байхад онигоо ч гэсэн ортой гэж сэм шивнэлдэх хүн ч бас байх аж.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.