Хүмүүс: Hillton Paris | |
Гойд бүтээсэн зүйлгүй хэрнээ од мэт байнга хэвлэлийн хуудаснаа бичигддэг Парис Хилтон дахиад л адтай нь аргагүй шуугиан тарьж, дэлхий нийтийн анхаарлыг өөр рүүгээ татаж дөнгөлөө. Олон харчуудтай явалдаж, наргиж цэнгэж, реалити-шоу зохиож, кинонд хүртэл тоглосон ч Парис Хилтон огт амжилт олоогүй юм.
Тиймээс ч нэг хэсэгтээ хэвлэлийн хуудаснаа үзэгдэх нь ховордож эхэлсэн. Гэвч Парис Хилтон Австралийн Сидней хотноо нэгэн шөнийн цэнгээний газрын нээлтэд оролцохоор очоод дуулиан дэгдээж чадлаа. Тэрээр усан онгоц дээрээ буруу харж, зогсоод дотоожоо илт доошлуулан янзалж гарчээ. Үргэлж араас нь мөшгиж явдаг гэрэл зурагчид ч агшинг алдалогүй буулгаснаар Парис Хилтоны өгзөг дэлхий хэвлэл бүрийн нүүрэнд залрах боллоо. Ингэснээр Парис Хилтон дахиад л моданд орж, түүний тухай дахин ярилцаж эхлэв.