Засаг ноёдын ”зам” нь шулууджээ

2012/04/06
Share |
Хүмүүс:
Засаг ноёдын ”зам” нь шулууджээ

Улсын ерөнхий прокурорын газраас 14 хоногт нэг удаа нийслэл, дүүргийн прокурортой хамтарч мэдээлэл хийдэг. Энэ уламжлалынхаа дагуу өчигдөр Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн прокурортой хамтран мэдээлэл хийсэн юм. Чингэлтэй дүүраийн прокурорын газар энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1300 гаруй гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд хяналт тавьсан байна. Үүнээс 750 гаруй хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзаж, 470 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд энэ оны эхний улирлын байдлаар гэмт хэргийн шинжтэй 1600 гаруй хэрэгт хяналт тавин ажилласнаас 800 гаруй хэрэгт хяналт тавихаас татгалзаж, 610 гаруй хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Улсын ерөнхий прокуророос өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайгаас дараах зүйлийг тодрууллаа.

- "Анод" банкны хэрэг ямар шатандаа явагдаж байгаа вэ?
- Энэ хэрэг Нийслэлийн прокурорын газрын хяналтад байгаа. Нэмэлт мөрдөн байцаалтад буцсан уг хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлжээ. Прокуророос хэргийг гүйцэд шалгасан хэмээн үзэж энэ долоо хоногт багтаан шүүхэд шилжүүлэх юм байна.

- Сонгинохайрханы Засаг дарга Ц.Болд их хэмжээний мөнгө завшсан хэргээр Ганц худагт хоригдоод гарсан. Энэ хэрэг нь хэрхэн шийдвэрлэгдэж байгаа вэ?
- Засаг дарга Ц.Болдод өнгөрсөн намар эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ-аас шалгаж эхэлсэн. Түүнийг 2006 онд Нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр буруутган шалгасан юм. Уг албан тушаалыг хашиж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан хэрэгт мөн буруутгасан. Харин Нийслэлийн прокурорын газраас түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд шилжүүлээд байна.

- Ер нь Засаг дарга нартай холбоотой хэд хэдэн хэрэг шалгагдаж байгаа. Эдгээрээс зарим нь шүүхэд шилжсэн гэсэн мэдээлэл байна?
- Засаг дарга нартай холбоотой тийм олон хэрэг байхгүй. Нийслэлийн прокурорт цөөн хэрэг хянагдаж байгаа шүү дээ.

Э.Цасчихэрийн хэргийг Улсын дээд шүүхэд шилжүүлсэн байна

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг Улсын ерөнхий прокурорын газраас дахин эрүүгийн хэрэгт татан шалгах үүргийг АТГ-т өгснөөр түүнийг дахин шалгаж эхэлсэн. Түүнд холбогдох хэргийг АТГ-т шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Харьяалал тогтоолгохоор Дээд шүүхэд хавтаст хэргийг хүргүүлсэн байна. Түүнийг аймагт хоёр жилийн өмнө барихаар төлөвлөсөн Нарийн голын 325 км, Тээлийн голын 75.3 км гүүрийн барилгын гүйцэтгэх ажлыг өөрийн "Мөнхжим" компаниар гүйцэтгүүлсэн, төрийн албан хаагчдын таван давхар орон сууц барихдаа дөрвөн давхар болгосон зэрэг олон хууль бус үйлдлүүд гаргасан талаарх гомдлын дагуу шалгасан юм.

Налайхын Б.Баяндэлгэр ялаас мултарчээ

Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийг энэ оны эхээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч мөрден байцаалтын шатанд гэм буруутай нь нотлогдоогүй учир түүнд холбогдох мөнгө завшсан гэх хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтаас хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг БНСУ-ын "Жэхуан" фупп-д 320 га газар эзэмших эрх олгоно хэмээн 50 мянган ам.доллларын авлига авсан хэрэгт буруутгаж байсан юм. Засаг даргад авлига өгсөн гэх солонгосчууд АТГ-т гомдол гаргаснаар энэ хэрэг мандсан ч нотлогдоогүй байна. Уг хэрэгт Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрээс гадна тус дүүргийн ИТХ-ын дарга С.Батдоржийг шалгасан ч мөн л гэм буруутай нь тогтоогдоогүй байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Тус аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харъяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд шилжүүлсэн байна. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн тендергүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгосон хэрэгт буруутгаж буй юм.

Ж.Баянмөнхийн хэргийг шалгаж байна

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-ын ажилтнууд саатуулж, цагдан хорьсон. Түүнийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит "Илчлэг шивээ" үйлдвэрийн газрыг өөрийн дотнын найздаа хувьчлахын тулд Өмч хувьчлалын комисс болон удирдлагадаа байгаа албан тушаалтнуудад хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгасан юм. Засаг дарга Ж.Баянмөнхийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байсан ч бие нь муудсан тул Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамж гаргаж, Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэгт хэвтүүлсэн. Тэрбээр цагаан сарын үеэр батлан даалтад гарч, нутаг руугаа явсан талаар хэвлэлээр мэдээлсэн. Харин АТГ-аас түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа.

Д.Энхмандахын хэрэг өнөөдөр шүүхэд шилжинэ

Чингэлтэй дүүргийн прокурор Д.Энхтөрөөс дараах зүйлийг тодруулсан юм.

- Тус дүүрэг дээр таван жил болж байгаа Д.Энхмандахын хэрэг ямар шатандаа явж байна. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан уу?
- Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаад хоёр удаа шүүхэд шилжүүлсэн. Гэвч шүүхээс тодорхой зүйлийг тодруул гээд хоёр удаа буцаасан юм. Одоо Д.Энхмандахад холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, өнөөдөр шүүхэд шилжүүлнэ.

- Энэ хэргийн хяналтын прокурор солигдсон уу?
- Хэргийн хяналтын прокурорыг өөрчилж н.Хашбаатар хяналт тавин ажиллаж байгаа.

Н.Алтанцэцэг: Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bvrksjfc , http://derentcrednorth.emeines eite.de/blog/apple-kennenlerne n.html apple_kennenlernen, http://derentcrednorth.emeines eite.de/blog/single-party-rose nheim.html single_party_rosenheim, http://lastkyrosur.emeineseite .de/blog/gunstige-single-wohnu ng-dresden.html günstige_single_wohnung_dresd en,
IP:5.62.155.76  2018-12-17 05:43:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.