Какирюү М.Ананд Озэки цолоо албан ёсоор авлаа

2012/04/06
Share |
Хүмүүс: Магалжалав Ананд | 
Какирюү М.Ананд Озэки цолоо албан ёсоор авлаа

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын барилдаанд манай бөх Какирюү М.Ананд түрүүлэх хэмжээнд барилдаж, 13 даваа хоёр унаатай тэмцээнийг дуусгасан. Тэрбээр тэмцээний сүүлчийн өдөр Их аварга Хакухотой нэмэлт барилдаан хийж ялагдсанаар түрүүлэх боломжоо алдсан юм. Гэвч Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос түүнийг 13 бую түүнээс дээш даваа авбал Озэки цол олгоно гэж мэдэгдсэн. Тэрбээр гуравдугаар сарын барилдаанд 13 даваа авснаар  гурван башёгийн нийлбэр дүнгээр 33 даваа авч, Озэки цолны болзлоо хангасан юм. Тиймээс холбоо мэдэгдсэн ёсоор түүнд цолыг нь албан ёсоор өгсөн байна. Ийнхүү М.Ананд сүмогийн түүхэнд Озэки цол хүртсэн ес дэх гадаад бөх болж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.