Монголын сэтгүүл зүйд эрх чөлөөтэй тэнцэхүйц эдгэрэл хэрэгтэй

2008/05/05
Share |
Хүмүүс:
Монголын сэтгүүл зүйд эрх чөлөөтэй тэнцэхүйц эдгэрэл хэрэгтэй

Тавдугаар сарын 3. Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр. Мэргэжил нэгтнүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хундага өргөж, ерөөлийг үг өргөхөд үг багадам сайхан өдөр. Гэхдээ гоё ганган үгийн цуглуулгаар түрлэг нэмж, Монголын сэтгүүлчдэд эрх чөлөө хэрэгтэй хэмээн төрийн ордонд мянгуулаа тохой залган сууж, төмөр тэмдгээр нэр хүндээ арилжиж, “Эх орныхоо төлөө урагшаа” хэмээн уухай өргөх үзэг нэгтнүүддээ тал засахыг хүссэнгүй ээ. Учир нь, Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд эрх чөлөөтэй эн тэнцэхүйц эдгэрэл хэрэгтэй байна.

Халаасандаа гараа шургуулсан, өлөн харцтай хулгайчийн сэтгэхүй сэтгүүл зүйн зах зээлд ноёлж, өвгөн ноёны бурангуй таашаалд арилжаалагдсан үгний үнэ цэнэ уначихжээ. Ухарч бус урагшилж хөгжих ёстой нийгмийн харилцааг тэр чигт нь арагш нь чангааж байна. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр бид “Хэвлэлийн эрх чөлөө мандан бадраг” хэмээн уухай нийлүүлж байгаатайгаа адил “Сэтгүүлчдийн ёс зүй байрандаа байх хэрэгтэй” хэмээх анхааруулга, сануулгаар өөрсдийгөө байлах цаг болжээ.

Эх сурвалж: Топ мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.