Хүмүүс: Lady Gaga | |
Опра Уинфригийн шоунд оролцохдоо хэвлэлийнхэнтэй нэг ч үг дуугарахгүй хэмээн ам гарсан дуучин бүсгүй Леди Гага өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд 26 нас хүрсэн юм. Хэвлэлийнхэнд ам нээхээсээ залхсан од гэрэл зурагчдаас онцгойлон дөлөх болжээ. Уг нь тэрээр этгээд хувцаслалтаараа дэлхийд илүүтэй танигдаж, од болсон нэгэн.
Харин одоо гэрэл зурагчдын дурангаас зугтах болсон гэнэ. Хэдхэн өдрийн өмнө төрсөн өдрөө тэмдэглэх үеэрээ Леди Гага гадагш гарчээ. Хэвлэлийнхэн ч анаж байсан тул ханатлаа зургийг нь дарж авч. Жинхэнэ нэрийг нь Стефани Жерманотта хэмээх Леди Гага төрсөн өдрөөрөө ийнхүү гадагш гарахдаа банзлаа "мартсан" байж. Тэрээр шууд л дотуур хувцас дээрээ хар трико углаад, этгээд өндөр өсгийтэй гутлаа өмсөн биеэ хамгаалагчдаараа бүчүүлсээр гэрэл зурагчдаас зугтан оджээ.