Жүжигчин Б.Хулан туслахаараа эгчийгээ сонгожээ

2012/04/07
Share |
Хүмүүс: Хулан | 
Жүжигчин Б.Хулан туслахаараа эгчийгээ сонгожээ

15-хан насандаа фото мисс өргөмжлөлийг хүртэж урлагт хөл тавьсан жүжигчин Б.Хуланг гэр бүлтэй хүнтэй холбоотой болсон учир "Х түц" хамтлаг ёсзүйн хороогоороо хэлэлцээд  хамтлагаасаа хөөсөн хэмээн нэг хэсэг шуугиж байсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй маань хамтлагаасаа хөөгдсөн ч гандан буурахгүй уран бүтээлийн олз омогтой байгаа гэнэ. Учир нь сүүлийн үед тэрбээр кино, жүжигт тоглоод завгүй байгаа бөгөөд энэ их ажлынх нь хажуугаар ар талыг нь даах найдвартай туслагч байх шаардлагатай болсон төдийгүй арын албаа төрсөн эгч Б.Халиундаа даатгажээ. Түүний эгч Б.Халиун өдгөө “Космополитан” сэтгүүлийн уран сайхны зөвлөхөөр ажилладаг бөгөөд их ажлынхаа хажуугаар дүүгийнхээ уран бүтээлд заавар зөвлөгөө өгч, тусалдаг байна. Дашрамд дурьдахад,  тэд хоёулаа өмнө нь гэр бүл зохиож байсан бөгөөд өмнөх амьдралаасаа нэг, нэг охинтой аж. Тиймээс ч бие биенийхээ зовлон жаргалыг хамгийн сайн ойлгодог болохоор хамтарч ажиллахад дөхөмтэй байдаг тухайгаа жүжигчин бүсгүй маань дотны найздаа дурсчээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.