Хүмүүс: Баяр Санж | |
Хамтарсан Засгийн газрын "Загалмайлсан эцэг", гол сценарийг нь бичиж өөрөө найруулсан экс Ерөнхий сайд С.Баяр нэг л өдөр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж суудлаа тавьж өгөхөд хүн бүр янз бүрийн таамаг дэвшүүлж, болох болохгүй яриа их гарсан.
Багадаа шарлаж, оюутан ахуй цагаасаа шилтэй цэнхэрийг нэлээдгүй хүртэх болсон түүний элэгний С вирус идэвхжиж бие нь тавгүйрхсэн гэдэг билээ. Тиймээс ч С.Баяр эрүүл мэнддээ анхаарах болж, дуртай ундаанаасаа татгалзахад хүрээд зогсолгүй өндөр үнэтэй эмнэлгүүдэд очиж шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн байна. Үе үе эрх чөлөөний орныг зорьж тэнд байгаа охидуудаа эргэж тойрох ажлыг ч давхар амжуулж, УИХ-ын чуулганы танхимд өдрийн од шиг үзэгдэх болсон юм. Баттай эх сурвалжийн өгүүлснээр бол түүний эмчилгээ нааштай үр дүнд хүрч С.Баярын элэг илааршсан гэнэ. Харин зүрх нь жаахан асуудалтай байгааг эх сурвалж өгүүлэв.
Түүний том охин АНУ-д олон жилийн өмнө очиж сургуульд суралцан, ажил эрхэлж байгаа бөгөөд тэндхийн нэгэн залуутай дотносчээ. Аав нь охиныхоо сонголтод тийм ч дуртай байгаагүй ч эцэс сүүлдээ хоёр гараа өргөн бууж өгсөн байна. Хос залуус үерхээд арав орчим жил болж байгаа бөгөөд хэд хоногийн дараа нижгэр хурим хийх тов гарсан аж. С.Баяр дарга ч хуримын ёслолыг зохион байгуулах комиссыг гардан удирдаж тун ч завгүй, амьсгаа өндөр яваа гэнэ шүү. Даргын охины нижгэр хуриманд МАН-ын талыг баримтлагч олон хүн уригдсан бөгөөд тэдгээрийн түрүүч АНУ-ыг зорьж эхлээд байна. Тэдний дотор С.Баяр даргын үед маапаантай хийгдсэн гэгддэг “Оюутолгойн гэрээ”-нээс хувь хүртэгсэд буюу тус компанийн удирдлагад ажилладаг нэг бус хүн байгаа аж.