Тойргийнхондоо хөөгдсөн Д.Батбаяр гишүүн өөрийгөө сумогоос төрсөн тэрбумтан хэмээн залруулаад тойргоо солихоор зэхэж явна

2012/04/08
Share |
Хүмүүс: Батбаяр | 
Тойргийнхондоо хөөгдсөн Д.Батбаяр гишүүн өөрийгөө сумогоос төрсөн тэрбумтан хэмээн залруулаад тойргоо солихоор зэхэж явна

Арлын Японд алдар нэрээ дуурсгаж яваа Монгол сумочдын анхдагч Кёкшюүзан Д.Батбаяр УИХ -ын зөөлөн сэнтийд залраад дөрвөн жилийн нүүрийг үзэж буй. Тэрээр 2008 оны сонгуульд худап ярьж хоосон амлахгүй хэмээн ам тангараг өгч, "Дөрвөн бэрх" багт багтан хүчээ нийлүүлээд бүхнийг хийнэ хэмээн зарласаар сонгуульд ялалт байгуулж явсан.

Гэсэн ч сонгуулиас хойш тойргийнхоо иргэдтэй ховорхон нүүр тулсан тэрээр он гарсаар сая нэг сэхээ орж, цагаан cap эмэггэйчүүдийн баяр гэх мэт хэд хэдэн баярыг тохиолдуулан иргэдтэй хийх томоохон арга хэмжээн дээр үзэгдэх болж, бэлэг сэлт тараах, шагнал энэ тэрээр мялаах мэтийг хийж амжуулжээ. Харин бөхийн алдар нэрийг хүндлэн дэмжсэн тойргийнх нь гишүүд эрхэм гишүүнтэй нүүр тулсан дээрээ гэх шиг баярын арга хэмжээг гомдол, санал шүүмжээр дүүргэх шахаж сандралд оруулдаг юм гэсэн.

Ялангуяа арлын Японд аваачиж, өндөр цалинтай өртөг багатай амьдруулна хэмээх худал амлалтад нь хууртсан 40.000 залуус Д.Батбаяр л лав манай тойрогт нэр дэвших нүүргүй гэлцэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааг төрд ажиллаж, хууль батлалцахаас илүүтэй, гэр бүлийн бизнестээ бүх анхаарлаа хандуулж, эхнэр Баясгалангийнхаа нэр дээр өөрийн компаниудаа шилжүүлэх, уул уурхай, барилга, телевиз гээд шинэ салбарт үйл ажиллагаагаа өргөтгөх, төрийн одон медаль хөөцөлдөх зэргээр өнгөрөөсөн.

Үүнийгээ ч олон нийтээс нуухгүй байгаа бөгөөд, хөрөнгө орлогынхоо өссөн дүнг зарлаж тэрбумтаны эгнээнд бичигдэх болсноо зарласан нь хийвэл бүү ай, айвал бүү хий гэгчээр болоод байна. Сонгуулийн бэлтгэл эхлэж байгаа энэ өдрүүдэд хуучин тойргоо түших санаатай явсан Д.Батбаяр гишүүн "тойргоо хөгжүүлэх биш хувиа борлуулсан" хэмээн тойргийнхондоо баахан баалуулаад хөлсөө цутгуулж суухаасхалширч,аргаабарсан сурагтай.

Тиймээс ч эцсийн горьдлого гэсэн үү саяхны нэг амралтын өдрөөр "Сайн байна уу, Сонгинохайрхан" нэртэй сэтгүүлийн хамт "Ардын хувьсгалын 90 жил"-ийн болон Ардчиллын 20 жилийн ойн медалиудыг шуудай шуудайгаар нь авч очоод тойргийнхондоо бараг л хөөгдөх шахсан сурагтай. Улс төрийн хүрээнийхэн ч түүний энэ байдлыг гадарлаж, хотод тараа таниулчихлаа.

Одоо харин ус нутаг гээд Ховд аймгийнханд бадар барин очих нь гарцаагүй гэлцэх болов. Өөрийгөө төрөөс төрсөн тэрбумтан биш, сумогоос төрсөн тэрбумтан хэмээн зарлаж залруулах болсон Д.Батбаяр гишүүн удахгүй үүнийгээ сонгуулийн сурталчилгаа болгочихсон Ховд аймаг руу давхих бололтой.

Эх сурвалж: "Хүмүүсийн амьдрал" сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.