Ануушийн шинэхэн учрал

2012/04/10
Share |
Хүмүүс:
Ануушийн шинэхэн учрал

Тал бүрийн авъяастай гэгддэг хөтлөгч Э.Гантулга буюу Ануушт сэтгэлээ илчилж байсан бүсгүйчүүдийн тоог гаргахад хэцүү. Оюутан ахуй насандаа анхны хайртайгаа учирч халуун хайрандаа шатаж явсан ч нэг л өдөр алс хол Америк орны Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалд хайртай бүсгүйүгээ алдсанаас хойш гоонь эрийн амьдралаар яваа Анууш Эрдэнэтуяатай огтхон ч гомддоггүй гэсэн. Нэг хэсэг Их засаг их сургуулийн захирал Ням-Осорын охин хөтлөгч Н.Ундралтай нэр холбогдож байсан ч бас л заяаны хань болох бүсгүй биш байсан аж. Тэгвэл Анууш сая л жинхэнэ хайраа олсон бололтой.

Түүний найз бүсгүй Э.Урангоо өдгөө “Мартагдашгүй намар” киноны гол дүрд тоглосон бөгөөд өнгөрсөн жилийн “Uneverse best songs” наадмын шилдэг 25-д шалгарсан нэгэн. Тэрбээр дэлгэцийн бүтээлд тоглохдоо Э.Гантулгатай дотноссон аж. Э.Урангоо нь “UBS MUSIC” телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаа гэсэн. Дашрамд дурдахад Э.Урангоо дуучин Анугийн дотны найз гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.