Хүмүүс: Knowles Beyonce | |
Дуучин бүсгүй Бейонсе шинэ үеийн дэвшилтэт технологиос хоцрохгүйг хичээн шинэхэн гарсан фотоблогт өөрийн гэсэн хаяг нээж, зурагч, бичлэгүүдээ тавих болжээ. Тэрээр эхний ээлжинд амралтын газар усны хувцастай яваа зургаа нийтэлсэн байна. Хэдэн сарын өмнө үрийн зулай үнэрлэж, Блю Айви хэмээх охинтой болсон Бейонсе фотоблогоо байнга шинэчилж, шүтэн бишрэгчдээ баярлуулж байхаа амласан аж. Түүний блогтоо тавьсан эхний зураг нь олны анхаарлыг гойд татаж, дуучин бүсгүйн гоо үзэсгэлэнг бишрэхэд хүргэжээ.