Жирэмсэн Лили Айлен тамхи татаж байгаад ”баригдав”

2012/04/10
Share |
Хүмүүс:
Жирэмсэн Лили Айлен тамхи татаж байгаад ”баригдав”

Их Британийн поп стар Лили Айлен өнгөрсөн долоо хоногт Лондон дахь гэрийнхээ гадаа тамхи татаж байгаад гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэрбээр ээж байх нэлээд дургүй байгаа бололтой. Учир нь энэ долоо хоногт дуучин бүсгүй шинэ цомгийнхоо ажилд орохоор студи руу гүйх бодолтой байна. Хэзээ мөдгүй нярайлах Лили шинэ цомгийнхоо зарим дууг бичүүлэх бололтой.

Жирэмсэн, дээрээс нь тамхи татаж байгаа тэрбээр дуу бичүүлэхэд арай “сэрүүднэ” гэж зарим хэвлэлд бичсэн байна. “Дэйли стар” сонинд бичсэнээр шинэ цомог энэ оны сүүлээр бэлэн болох юм. Мэдээж, нэр алдартай дуучин бүсгүй гэртээ биеэ чагнаад зүгээр суухыг хүсэхгүй байна. Түүний нөхөр Сэм Күүпер хүртэл эхнэрээ аливаа зүйлд хориглохгүй байгаа ч тамхи татахыг нь тэвчихгүй гэдгээ удаа дараа мэдэгджээ. 26 настай Лили ээж болоход арай эртэдсэн гэж зарим хэвлэлд бичсэн нь өнөөгийн нөхцөлтэй яг таарч буй бололтой. Лили тамхи татаж байгааг Их Британийн хэвлэлүүдэд нэлээд муулсан өнгө аястай байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.