Миссийн ажил буюу хоол хийх завгүй эзэгтэй

2012/04/10
Share |
Хүмүүс: Х Бадамгэрэл | 
Миссийн ажил буюу хоол хийх завгүй эзэгтэй

"Мисс Монголиа" тэмцээний ялагч Х.Бадамгэрэл сүүлийн үед нэвтрүүлэг хөтөлж, ток шоунд оролцох ажилтай болсон. “Оргил цаг”-ийн зочдоо баясгаж, сонирхолтой асуулт тавихаас илүүтэй чамин даашинзаар гангарахыг илүүд үздэг мисс бүсгүй саяхан нэгэн ток шоунд уригджээ. Гэтэл тухайн дугаараар гоймон сурталчлах ажилд дарагдсан хөтлөгч нь үзэгчдээ уйдаж залхтал энэ сэдвээр ярьсан төдийгүй мисс бүсгүйд хоол хийх даалгавар өгөх нь тэр.

Тогоочийн хормогчоор цэмцгэр хувцсаа далдалсан Х.Бадамгэрэл мөнөөх гоймонг нь чанах зуураа өөрийгөө чамгүй магтаж, хоолны хольц энэ тэрийн тухай баахан бурав. Энэ үеэр хөтлөгч түүнээс өдөр тутам ямар хоол хийдэг, мөн хэрэглэдэг бүтээгдэхүүнийг нь асуухад мисс маань “Би тэр бүр хоол хийгээд байж чаддаггүй юмаа. Ажил ихтэй болохоор надад зав гардаггүй. Харин хааяа амарсан үедээ өндөг, гоймон гэх мэт бэлэн зүйл аваад хэрэглэчихдэг” гэж хэнэггүйхэн өгүүллээ. Амихандаа, тэрбээр гоймон сурталчлах ажилд хүссэн хүсээгүй томилогдсон болохоор ийн хэлсэн байж мэднэ. Гэвч үзэгчид түүнийг “Хоол хийх завгүй мисс эзэгтэй” хэмээн өөр зуураа ярилцах нь чих дэлслээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.