Д.Болд ирээдүйн улстөрч үү

2012/04/10
Share |
Хүмүүс: Д Болд | 
Д.Болд ирээдүйн улстөрч үү

“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюссер Д.Болд хамтлагийнхаа шинэ үеийг төрүүлэхийн тулд реалити шоу зохион байгуулаад завгүй байгаа. Үүний сацуу шинэ цомгийн ажилтай байгаа гэнэ. Тэрбээр өнгөрсөн онд Төрийн ордонд тоглолтоо зохион байгуулснаар монгол поп урсгал ийм байх ёстой гэж бараг л тодорхойлчихсон. Баргийн аавын хүү Төрийн ордонд тоглолт зохион байгуулахгүй.

Д.Болд саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Герман дахь айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан нь нэг талаар улс орныхоо соёл урлагийг сурталчлах, элэг нэгт монголчууддаа уран бүтээлээ танилцуулах зорилготой байсан. Үүнийгээ ч “Твиттер” дэх блогтоо бичсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, дуучин Д.Болд хоёр хэзээнээсээ түншийн харилцаатай.  Нэг нь улс төрийн “од”, нөгөө нь урлагийн “од” учраас магадгүй тэд хамтран улс төрд хос морь шиг давхихыг үгүйсгэх аргагүй юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.