Ховдыг үйлдвэрлэлийн хот болгоно

2012/04/11
Share |
Хүмүүс:
Ховдыг үйлдвэрлэлийн хот болгоно

Ардчилсан нам “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн тулгамдсан асуудлыг сонсч, тайлан гаргасан бөгөөд түүндээ үндэслэн аймаг бүрийн иргэдийн өмнө тулгамдсан асуудалд бодлогын шийдэлд хүрэхээр Эдийн засгийн хувьсгал хэлэлцүүлгээ хийж байгаа юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд уг хэлэлцүүлэг Ховд хотод болж, Ховдыг хэрхэн хөгжүүлэх шийдэл хувилбар дэвшүүлж ярилцав.

Ховдынхон өөрсдөө хөгжлийн асуудлаа хөндсөн энэ арга хэмжээнд төвөөс АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дар­га Д.Эрдэнэбат өнөөдрийн Монго¬лыг аймаг аймгаар нь бүсчилсэн хөгжил гэсэн хоосон нэртэй амьдралд нийцэхгүй төлөвлөлтөөр бус, эдийн засгийн бүсчлэлээр нь хөгжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлэв. Тэр дундаа баруун бүсийн хувьд Увс, Ховд Баян-Өлгий аймаг нэг бүс болж, 500 км радиуст эдийн засгийн орон зайгаа бий болгож хөгжүүлбэл мал аж ахуй, уул уурхайгаас орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг дурдлаа.

Харин Ховд аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдорж дундаж орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд бодлогоо чиглүүлэх талаар хөндөв. АНУ зэрэг дэлхийн хөгжилтэй орнуудад нийгмийн ихэнхийг эзэлж буй дундаж орлоготой иргэд нь тохилог байртай, машинтай, зарлагаасаа давсан орлоготой, чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх бололцоотой байдаг бол Монголд ийм хэмжээний дундаж орлоготой иргэд байхгүй.

Монголын хүн амын 80 гаруй хувийг эзэлж буй дундаж орлоготой иргэдэд 300 орчим мянган төгрөгийн орлоготой хүмүүс орж байгаа. Өөрөөр хэлбэл, ихэнхийг нь ядуу иргэд эзэлж байна. Энэ нь нийгмийн баялаг дарга нарт ойр хүмүүст хуваарилагдаж, баян хоосны ялгаа хэт ихэссэнтэй холбоотой. Тиймээс дундаж орлоготой иргэдийг нэмэгдүүлэхийн тулд иргэдээ тогтвортой орлоготой, ажлын байртай, бизнес эрхлэх таатай орчинтой болгох ёстой. Төрийн албыг нийтийн алба болгож өөрчлөх шаардлагатай гэнэ.

Ховдыг үйлдвэрлэлийн хот болгож хөгжүүлбэл дундаж орлоготой иргэд нэмэгдэнэ гэж Ардчилсан намынхан үзэж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Бодрум купить кокаин СемилукР¸ купить Коксик Борисов купить иней Майкоп купить cocaine Купить Экстази Ð£Ð³Ð»ÐµÐ³Ð¾Ñ€Ñ Ðº Плёс купить кокс КотельнР¸ÐºÐ¸ купить кокаин Ардон купить Пыль Ð¡Ð²ÐµÑ‚Ð»Ð¾Ð³Ñ €Ð°Ð´ купить кокаин БогородР¸Ñ†Ðº купить cocaine Ð¡ÐµÐ²ÐµÑ€Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐº купить Шмыг Ð“Ð²Ð°Ñ€Ð´ÐµÐ¹Ñ Ðº купить Рафинад ТаганроР³ купить кокс Рецепт амфетамР¸Ð½Ð° в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … Камень-н
IP:93.179.90.38  2018-04-16 23:35:24
Lphkdvvt , https://neinecambpu.bandcamp.c om/album/best-marriage-books-2 018 best_marriage_books_2018, https://neinecambpu.bandcamp.c om/album/english-womens-hats-n ame english_womens_hats_name, https://etbelturcvo.bandcamp.c om/album/play-services-app play_services_app,
IP:5.62.152.32  2018-12-15 07:12:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.