Г.Ундармаа ганц дайчин ганцаарддаггүйг харуулав

2012/04/11
Share |
Хүмүүс: Г Ундармаа | 
Г.Ундармаа ганц дайчин ганцаарддаггүйг харуулав

"Шинэ үе" продакшны жүжигчин Г.Ундармаа, Н.Ариунболд нар шинэ оны эхэнд “Хас банк”-тай томоохон гэрээ хийжээ.  Тус банкны “PR”-ыг дааж авсан хамтрагчид тэрбум төгрөгийн жилийн гэрээ хийсэн гэнэ лээ.

Ахиухан хэдэн цаас халааслаад авсан тэд гэрээнд хүлээсэн үүргээ тун амжилттай гүйцэтгэж байгаа бөгөөд "Хас"-ын рекламыг хөгжилтэй, сонирхол татахуйцаар үзэгчдэд хүргэж буй.

Тайзан дээр, дэлгэцээр ч мөнхийн хос байдаг тэд “Монголын хошин урлагийн анхдугаар их наадам”-ын улаан хивснээ хослоогүй.  Мэдээж Бооёо өөрийн гэргийн хамт алхалсан бол Ундармаа тун ганган, ганцаараа алхалсан.

Улаан хивсний ёслолоор одууд гэр бүл, найз нөхөд, салбарын хамтрагчтайгаа “хослох” нь элбэг байдаг ч Ундармаа энэ удаад ганц дайчин ганцаарддаггүйг харуулав.

Чөлөөт загварын, ажил хэрэгч хувцаслалт түүнийг цэл залуу, эрч хүчтэй, цог цолбоотойг нотолсон. Үүгээр ч зогсохгүй угийн хөгжилтэй, хошин Ундармаа цугласан үзэгчдийг хөгжөөн улаан хивснээ өөрийн сонголтоороо загварын мода үзүүллээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.