Гэрэлээ ажлаасаа халагдаж ”Өглөө” хөтөлбөрөөс гарсандаа харамсав

2012/04/11
Share |
Хүмүүс:
Гэрэлээ ажлаасаа халагдаж ”Өглөө” хөтөлбөрөөс гарсандаа харамсав

МҮОНТ-ийн "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгч Гэрэлээ албан тушаал дэвшээд "Эх орон" телевизийн гүйцэтгэх захирлаар багагүй хугацаанд ажилласан. Гэвч УИХ-ын гишүүн Д.Батбаярын хөрөнгөө гаргаж босгосон "Эх орон" телевиз нь хэвлэл мэдээллийн орон зайд тодорч гарч ирээгүй, нэлээд алдагдалтай ажиллаж байсан тул "Ажнай" группын мэдэлд шилжсэн билээ. УИХ-ын сонгуульд тоосоо үзэхээр эртнээс бэлтгэлээ базаасан Д.Бат-Эрдэнэ багагүй мөнгө хаяж худалдаж авсан телевизийнхээ зарим нэг ажилтнуудыг халсан байна.

Тэрбээр сонгуулийнхаа мэдээлэл сурталчилгааг хийлгэх "хүчтэй" баг авчран телевиздээ ажиллуулж байгаа бололтой. Дээрх халаа сэлгээнд тус телевизийн захирал "Өглөө" хөтөлбөрийн Гэрэлээ өртөж ажлаасаа халагдсан гэнэ. Багагүй хугацаанд тус телевизийг удирдаж байсан тэрбээр гэнэт халагдсан нь хүнд цохилт болсон бололтой. Тэрбээр ажлаасаа халагдсанаас хойш гэртээ амрахын хажуугаар оройдоо гарч шоудчихаад жаахан гундуухан яваа гэнэ. Аргагүй дээ МҮОНТ гэсэн нэр хүндтэй айлын "Өглөө" хөтөлбөрийг хийдэг байснаа гэнэт захирал гэсэн албан тушаал таалагдсанаас багаас өөрийг нь олны танил болгож хоолонд нь хүргэсэн ажлаа хаясандаа харамсч байгаа байлгүй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.