Жүжигчин Батаагийн ирээдүй Ононгийн “гарт”

2012/04/12
Share |
Хүмүүс:
Жүжигчин Батаагийн ирээдүй Ононгийн “гарт”

“Х-Түц- хамтлагийн жүжигчин Батаа гэх бондгор бор залуу сүүлийн үед хошин урлагт нэлээд хүчтэй яваа залуусын армийн томоохон төлөөлөгчдийн нэг юм. Тэрээр оюутан ахуй цагаасаа л “Х-Түц” продакшнд ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө түүнийг танихгүй мэдэхгүй хүн бараг үгүй болсон. Залуу хүн ч гэлээ оногдсон дүрээ чадварлаг гэгч нь амилуулж, кино жүжгийн “шигтгээ” болж чаддаг түүнийг хамтлагийнхан нь нэлээд өндөрөөр үнэлдэг. Харин саяханаас түүнийг хамтлагаасаа гарч байгаа гэх яриа гарах болсон.

Хэдийгээр хүн бүр түүнийг “х-түц”-ийнх гэдгээр нь мэддэг ч тэрээр хамтлагийн уран бүтээлээс хувийн ажлаа илүүд үзэж буйгаа хэлж гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэвч тус хамтлагийн ахлагч Онон ихэд дургүйцсэн бөгөөд одоогоор хамтлагаас гарах үгүйг нь шийдээгүй байгаа гэнэ лээ. Хэдийгээр өөрөө гарах хүсэлтэй байгаа ч Ононгийн ямар шийдвэр гаргахыг зөвхөн Батаа биш хамтлагаараа хүлээж байгаа ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.