Бооёо “Хас” банктай тэрбумын гэрээ хийжээ

2012/04/12
Share |
Хүмүүс: Н.Ариунболд |  Г Ундармаа | 
Бооёо “Хас” банктай тэрбумын гэрээ хийжээ

Сүүлийн үед “Шинэ үе” хошин урлагийн хамтлагийн ахлагч Н.Ариунболдыг нэгдүгээр хороолол дахь бууриа сэлгэж, “баячуудын” тодотголтой Зайсан толгойд 1 тэрбум 500 сая төгрөгөөр “хаус” худалдаж авчээ, 120 гаруй мянган долларын үнэтэй “Lexus-570” загварын машин хөлөглөдөг, гэртээ гэрийн үйлчлэгчтэй болжээ  гээд л хэвлэлээр шуугьж байна.

Үнэндээ тэрээр  “ажил хийвэл ам тосодно” гэдэг ардын сайхан үгийг амьдрал дээр ажил болгожээ.  Энэ оны өмнөхөн “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа, Н.Ариунболд нар “Хас” банктай нэг жилийн хугацаатай тэрбум төгрөгийн гэрээ хийсэн гэнэ. “Хас” банкнаас ахиухан цаас халааслаад авсан тэд гэрээнд хүлээсэн үүргээ тунчиг амжилттай гүйцэтгэж, өдөр шөнө, өглөө оройгүй “Хас”-ын рекламыг хөгжилтэй, сонирхол татахуйцаар үзэгчдэд хүргэж буй ажээ.

Жүжигчин Бооёо анх  “Бага тайз”-аас урлагийн гараагаа эхэлж байсан. Монголын хошин урлагийг өнөөгийн түвшинд хүргэхэд багагүй хувь нэмэр оруулсан авьяаслаг жүжигчин саяхан Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн билээ. 1990-ээд оны эхээр монголын драмын урлаг эзэнгүй байхад хошин урлагийн МУГЖ Батзаяа, МУГЖ Сосорбарам, МУГЖ Туяа, МУГЖ Чаминчулуун зэрэг “акул”-ууд нар бууриа сахиж үлдэж байсан түүх бий. Тэднийг залгаж “Шилдэг өнгө”, “Х-түц”, “Шинэ-Үе”, “Маск”, “Захиалгат инээд” зэрэг хамтлагууд шил шилээ даран гарч ирсэн. Үзэх үзвэргүй байсан олны сэтгэлийг баясгаж, драмын урлагийг дахин сэргээхэд хувь нэмэр оруулсан, хошин урлагийн хамтлагууд өнөөдөр ч гэсэн орлого сайтай хэвээр байна.

Сонирхуулахад, хошин урлагийн хамтлагуудыг сүүлийн үед Төрөөс ихээхэн анхаарч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлалууддаа дагуулж явдаг болсон гэнэ. Хамгийн сүүлд гэхэд л ерөнхийлөгчийн Киргиз улсад хийсэн төрийн айлчлалд “Х-Түц” хамтлагийн жүжигчин МУГЖ Баттулга буюу Аглууг дагуулан явжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.