Надад Хьюстоны дүрд тоглох санал ирээгүй

2012/04/12
Share |
Хүмүүс: Houston Whitney  |  Ronald Rihanna | 
Надад Хьюстоны дүрд тоглох санал ирээгүй

Алдарт дуучин Витни Хьюстон 48-хан насандаа хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас өнгөрсөн 2 дугаар сард таалал төгссөн. Түүний хувьд чадалтай хоолойтой, алдар хүндтэй байсан ч ганц муу зуршил байсан нь хар тамхи байсан юм. Түүнийг анхны нөхөр болох Бобби нь хар тамхинд оруулсан учраас нас барахдаа гэрээслэлдээ нөхрийнхөө нэрийг дурсаагүй юм.

Хьюстоныг нас барсны дараа түүний өмч хөрөнгө бүхий л зүйл нь охинд нь өвлөгдөн үлдсэн юм. Охин нь ээжийгээ өөд болоод удаагүй ббайхад хар тамхи татаж яваад баригдсан нь олны анхаарлыг татсан. Охиныг нь хар тамхи хэрэглэдэг учраас одоогоор ээжийнх нь хөрөнгийг хүлээлгэн өгөх боломжгүй гэсэн юм. Алдарт дуучинд зориулсан кино хийх талаар нэрт найруулагчид ярьж эхлэсэн бөгөөд гол дүрд нь дуучин Рианнаг тоглуулна гэсэн яриа гарсан юм. Харин үүнд дуучин Рианна "Одоогоор надад албан ёсоор санал ирээгүй байна. Гэхдээ санал тавьбал би хувьдаа баярлах болно" гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.