Хөрөнгийн биржийн “ШОУЧИН” захирал Х.Алтай шөнийн 02 цагт BRIX-т

2012/04/12
Share |
Хүмүүс:
Хөрөнгийн биржийн “ШОУЧИН” захирал Х.Алтай шөнийн 02 цагт BRIX-т

Одоогоос жил гаруйхны өмнө Монголын хөрөнгийн биржийн захиралаар томилогдосон Х.Алтай аргагүй нас залуутай болохоор шоу цэнгээнээс татгалзаж чаддаггүй нэгэн юм. Тухайн үед 30 дөнгөж өнгөрч яваа энэ залуу бүхэл бүтэн Монгол улсын үнэт цаасны зах зээлийн төвлөрсөн төвийг бүхэлд нь захирч удирдан залаад аваад явна гэхэд олон нийт тийм ч итгэлгүй хандаж байсан. Гэсэн ч ерөнхий сайд С.Батболдын шадар туслахаар ажиллаж байсан түүнд энэ суудлыг авахад хэнбэгуайн ч шүүмжлэл нөлөөлөөгүй. Харин саяхны нэгэн шөнө 02 цагт мань дарга “BRIX” шөнийн клубт зад шоудаж байх нь тэр.

Залуу хүнд хааяа наргиж цэнгэх асуудал байлгүй л яахав. Гэтэл Монголын хөрөнгийн бирж  Таван толгойн хувьцааг арилжих гурван банкны нэгээр сонгогдоод тун ч их ачаалалтай ажиллаж байгаа.

Х.Алтай даргын энэ их ажлын хажуугаар өөрийгөө зугаацуулаад явах нь бидэнд хамаагүй. Харин найр наадмаасаа болж таван толгойн IPO-г юу ч биш болговол түүнд хариуцлага тооцох өргөн фронт зогсож байгаа гэдгийг сануулья!!!

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.