Н.Энхбаярыг 06:00 цагийн үед баривчиллаа

2012/04/13
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 

4-р сарын 12-ний шөнө 21 цагийн орчимд МУ-ын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын амь насанд халдахыг завдлаа гэсэн мэдээлэл ирж, энэ хэрэг өнөө өглөөг хүртэл үргэлжилэв.

Түүнийг Авилгатай тэмцэх газраас баривчлахаар болсон гэж үл таних хүмүүс машин руу нь дайрсан гэж түүнтэй хамт байсан хүмүүс мэдэгдсэн байна. Энэ үеэр баривчлахыг завдсан хүмүүс бичиг баримтаа үзүүлээгүйгээс гадна биедээ зэвсэгтэй байжээ. Н.Энхбаярын сууж явсан машины цонхыг хагалан дайрсан бөгөөд энэ нь амь насанд нь халдахыг завдсан үйлдэл гэж МАНХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Удвал хэлжээ.



Н.Энхбаяр 2008 оны 7 дугаар сарын 1-тэй холбоотой хэргийн талаар зарим нэг баримт нийтэлсэнээр ийм үйлдэл гарч байна гэж МАХН-ын удирдлагууд үзэж байгаа юм. Цагдаагийн газраас хэргийн газар очин буутай байсан этгээдийг саатуулсан гэсэн ч өөр тодорхой мэдээлэл өгөөгүй. Оргил Рашаан сувилалын орчим буюу Мянган хөгжлийн сорилын сангийн байрны ойролцоо болсон энэ хэргийн дараа 21 цаг 50 минутын орчимд тэр хавийн хөдөлгөөнийг цагдаагийн газраас хаасан байв. Шөнөжин үргэлжилсэн хэрэг үүрээр ихээхэн шүүрсч байсан юм.

Шөнийн 02 цаг өнгөрч байхад тэнд байсан нөхцөл байдал намжиж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат "Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг үргэлжлүүлнэ" хэмээгээд түүнийг саатуулаад байсан байрыг орхин явсан ч яг одоо Удирдлагын академийн ойролцоох буюу Н.Энхбаярын байгаа байрны гадна талд цагдаа нар эргэн цугларчээ.

Н.Энхбаярыг баривчлах талаар тодорхой мэдээлэл болон албан бичиг бүхий зүйл байхгүй байхад түүн рүү үл таних хүмүүс дайрч, амь насанд нь халдахыг завдсан нь улс төрийн зорилготой үйлдэл гэж намын гишүүд нь сэрдэж байгаа юм.

МАНХ-ны дарга Энхбаяр энэ хэрэгт улс төрийн олигархуудыг буруутгажээ. Тэрээр гэртээ байхдаа баригдахын өмнө ТВ9  сувгийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа 7  сарын 1-ний хэргийн талаар мэдээлсний төлөө төрийн олигархууд ийм зүйл хийлээ. Би үүнэээс айхгүй. Үнэний төлөө явна. Энэ нь нөгөө талаараа сонгууль дөхөж байгаатай холбогдуулан өрсөлдөгчөө намнах гэсэн оролдлого гэж ойлгож байна. Энэ бол МАНАН-гийн удирдлагуудын хийж байгаа ажил гэж хэлж байв. Энэ хэрэг явдал гарах үеэр түүний гэрт МАХН-д элсэхээр төлөвлөж буй гэх УИХ-ын гишүүнД.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан, Ц.Шинэбаяр, их аварга Д.Дагвадорж нар болон МҮАН, МУНН-ын удирдлагууд түүнтэй хамт хуралдаж буй аж. Уг хуралд сууж байсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан их л ууртайгаар гарч одсон байна

МАНХ-ны даргын өмгөөлөгч О.Баасанхүү энэ хэргийн талаар ярихдаа, Ерөнхийдөө Н.Энхбаяр даргыг гурван асуудлаар буруутгах гэж байгаа юм байна. Нэгдүгээр асуудал нь хилээр ном оруулж ирсэн гэдэг асуудал. Энэ ямар учиртай юм гэхээр Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байхдаа өөрөө ном бичсэн юм байна. Ном бичихдээ түүний тээврийн болон гаалийн зардлыг хэвлэсэн тал даасан юм билээ. Гэтэл хэвлэсэн тал болон тээврийн зардлыг даасан талыг шалгалгүйгээр ном бичсэн хүнийг шалгаж байгааг Н.Энхбаяр дарга өөрөө зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарх  нь, бараг 2000 онд байх аа, ТВ-9 телевизтэй холбоотой асуудлаар Гандангийн телевизийг хулгай хийсэн гэх асуудал. Тухайн үед Японы Буддийн шашны байгууллагаас Монголд дөрвөн янзын бэлэг өгсөн байдаг юм. Энэ нь Ганданд өгсөн хэвлэлийн тоног төхөөрөмж, Мэгжиджанрайсэг бурханд зориулж 150 сая төгрөг, мөн МУИС-д өгсөн хэвлэх үйлдвэр, иргэн Чойжамц болон Н.Энхбаяр нарт өгсөн хэвлэлийн тоног төхөөрөмж байдаг.

Гэхдээ энэ 2000 онд болсон асуудал. Тэгэхээр 2000 оны асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гуравдахь асуудал нь, “Ремиф” гэж компанийн асуудал. Үүнийг түүний хүү Э.Батшугарын нэр дээр байдаг гэж холбож яриад байдаг ч хүүгийнх нь нэр дээр биш өөр хүний нэр дээр байдаг компани. Тэгэхээр бусдын өмнөөс хэн нэгэн хуулийн хариуцлага хүлээх ёсгүй учраас үүнийг зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, хууль зүйн талаас нь авч үзвэл АТГ-ын явуулж байгаа болон өнөөдрийн энэ мөрдөн шалгаж байгаа асуудлыг хууль зөрчсөн гэж үзэж байна. Галт зэвсэг хэрэглэх гэж оролдсон, хүн рүү дайрч, чирч гулдарсан гээд олон зүйл болсон. Сэжигтнээр тооцоогүй бол хүнийг баривчилдаггүй. Хэрвээ үнэхээр баривчлах гэж байгаа бол хойшлуулшгүй ажиллагааны талаа тогтоолдоо дурьдсан байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ хүнийг сэжигтнээр татсан тогтоол байхгүй байгаа. Танилцуулаагүй байна. гэв.

Харин үүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаярыг 4-р сарын 13-ны өнөө өглөөний 05:50 цагт баривчилсан ч,  яг хаашаа авч явсан ньтодорхойгүй байсан юм.  Хэвлэл мэдээллийнхэн  08:00 цагаас  зарлагдсан хэвлэлийн хурлаас хаашаа авч явсан нь тодорхой болох байх хэмээн найдаж байсан билээ.  Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Төв аймаг дахь урьдчилсан хорих ангируу авч явчээ гэж эх сурвалж мэдээллээ.

Энхбаярыг баривчлах үеэр цагдаа нар УИХ-ын бүрэн эрхэд халдан гишүүний биед халдсан хэмээн тус газар байсан УИХ-ын гишүүд мэдүүлсэн байна. Дээрх гишүүд эмнэлэгт үзүүлэхээр явсан юм. Бидэнд олдсон хамгийн сүүлийн мэдээгээр О.Чулуунбат тархиндаа гэмтэл авсан.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun бошки в Любиме Экстази в Ð–Ð¸Ð³ÑƒÐ»ÐµÐ²Ñ ÐºÐµ acheter mephedrone en Quesnel закладкР¸ фен соль Виды таблетоРº экстази Грозный купить Белый лист марихуаР½Ñ‹ ШахтинсРº ?аласыны? MDMA сатып алы?ыз купить Шишки ВолосовР¾ Купить Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин СтепногР¾Ñ€ÑÐº Methadone ?апша?ай сатып алы?ыз Horsens kob metadon Абай Купить Metadon Купить Мет РузаевкР° Темная сторона страны улыбок или наркотиРºÐ¸ в ТаиландРµ купить MDMA Колпино Namsos kjop mefedrine купить IKEA Зубцов Поперсы купить в одессе Реагент в Сурске Из чего делают экстази Sharjah ???? ?????? выращивР°Ð½Ð¸Ðµ псилоциР±Ð¸Ð½Ð¾Ð²Ñ‹Ñ… грибов закон Купить экстази КапшагаР¹ Марки гашиша Zivinice kupiti MDMA Купить кокаин Талгар Kokain Xromtaw sat?p al?n?z Тайынша Купить амфетамР¸Ð½ 24туе Купить закладкР¸ LSD в ШарыповРµ купить героиню Жаркент Porto comprar anfetaminas Балхаш Купить MDMA Купить ЛСД Аягоз АдаптирР¾Ð²Ð°Ð½Ð½Ð°Ñ смесь львишка голд смесь львишка голд 1 отзывы Соль в Плёсе
IP:141.101.132.162  2018-06-02 12:54:57
rekoloas купить СК Крист Белые Щёкино ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КерчьосР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся отходняРº от гашиша один два трип НаркотиРºÐ¸ нижний новгороР´ купить Гаштет Ð”Ð¾Ñ€Ð¾Ð³Ð¾Ð±Ñ ƒÐ¶ купить ЛЁД ГороховРµÑ† ЗакладкР¸ стаф в Кашира-8 купить кодеин Оханск семена конопли регулярР½Ñ‹Ðµ купить купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин МариинсРºÐ¸Ð¹ Посад Купить Пекс ЗнаменсРº Винт сколько Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  в крови ÐšÐ²Ð°Ñ€Ñ‚Ð¸Ñ€Ñ ‹ в Самаре от Ð·Ð°ÑÑ‚Ñ€Ð¾Ð¹Ñ ‰Ð¸ÐºÐ° кокаин Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº Шишки ак47 в НовомосРºÐ¾Ð²ÑÐºÐµ Куртки и пуховикР¸ для мужчин ЗакладкР¸ LSD в Салаире ЗакладкР¸ скоростР¸ в москве Методон в Ð’Ð¾Ð»Ð¾Ð´Ð°Ñ€Ñ ÐºÐµ ÐšÐ¾Ð¼Ð°Ð½Ð´Ð¾Ñ € Ð¡Ð°Ñ€Ð´Ð¸Ð½Ð¸Ñ  Купить закладкР¸ спайс россыпь в МещовскРµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Калтане Купить закладкР¸ россыпь в ОжерельРµ Рецепт фена купить кодеин Горячий Ключ купить Гарисон Форд Чёрмоз купить IKEA Туринск стаф в Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ Купить закладкР¸ спайс в ОстровнР¾Ð¼ Купить Марки в Печора В ТаганроР³Ðµ при закладкРµ в тайник наркотиРºÐ° задержаР½ молодой человек Купить закладкР¸ россыпь в КозельсРºÐµ купить Анашу ДегтярсРº Ð”Ð¾Ð»Ð³Ð¾Ð¿Ñ€Ñ ƒÐ´Ð½Ñ‹Ð¹ купить cocaine купить Первый Янаул купить Анашу АрхангеР»ÑŒÑÐº
IP:93.179.90.63  2018-06-20 13:39:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.