Хүмүүс: Намбар Энхбаяр | Долгорсүрэн Дагвадорж | |
Сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Н.Энхбаярын хоргодож буй Удирдлагын академи дээр хүрэлцэн иржээ. Тэрбээр Н.Энхбаярыг баривчлахыг мэдсэн даруйдаа Хонгконгоос шууд ниссэн байна.
Тэрбээр Буянт-Ухаа дээр буусан даруйдаа уг ажиллагааг эсэргүүцэж буй МАХН-ын гишүүдтэй нэгдэхээр "Оргил" рашааны ард дахь 5 давхар байшинг зорьсон аж. Аварга Д.Дагвадорж бага зэрэг халамцуу байсан бөгөөд дотогш орохдоо "Би Ерөнхийлөгч Н.Энхбаярыгаа хамгаална" хэмээсэн юм.