Аавынх нь гэрээс “аав”-ынх руу хөл нүцгэн туух хэрэг юу байв?

2012/04/13
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
Аавынх нь гэрээс “аав”-ынх руу хөл нүцгэн туух хэрэг юу байв?

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүчний байгууллагынхан баривчилсан тухай мэдээг дуулсан монгол хүн бүр гайхан цочирдож байна. Улсынхаа нийт иргэдийн олонхийн саналыг зургаахан жилийн өмнө авч, Ерөнхийлөгчийн суудалд заларсан нэр хүндтэй улс төрчийг эцгийнх нь гэрээс хөл нүцгэн хөөн гаргаж, авч одсон нь улс орны тэргүүн асан хүнтэй хэтэрхий хүндэтгэлгүй хандсан мэт сэтгэгдлийг эхний ээлжинд төрүүлж байна.

Хэдийгээр түүнийг ямар нэгэн хэрэгт сэжиглэн баривчилсан нь тодорхой ч шүүхээр үнэхээр гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тогтоогоогүй цагт хэрэгтэн гэж үзэхийн аргагүй билээ. Хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй Монголын иргэнийг, Монгол улсын Ерөнхийлөгч асан нэгнийг ийнхүү хөл нүцгэн баривчлан одсон нь сэтгэл хөндүүрлэх шалтгаан болов.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.