Б.Жаргалсайхан “Монголын мэдээ” сонины байр руу дайрчээ

2012/04/14
Share |
Б.Жаргалсайхан “Монголын мэдээ” сонины байр руу дайрчээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үйл явдалтай зэрэгцэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан болон түүний хамсаатнууд "Монголын мэдээ" сонины хамт олонг шөнөжин дарамталж, манаж хоножээ. Яагаад ингэж дарамтлах болсон талаар "Монголын мэдээ" сонины Ерөнхий эрхлэгч С.Гантогоо, орлогч эрхлэгч Б.Оюунгэрэл, улс төрийн албаны сэтгүүлч Б.Даваа, ахлах редактор Э.Энхцэцэг нар хэвлэлийн бага хурал хийв.

Энэ өдөр тус сонинд Б.Жаргалсайханы "Долдугаар сарын 1-ний хэргийг санаатайгаар үйлдсэн болов уу" гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгдэн гарах гэж байжээ. Гэтэл тэрбээр "Н.Энхбаярыг баривчлах гэж байгааг мэдээд надаас аль нэг намын захиалгаар ярилцлага авсан байна. Тиймээс танай сониныг хэвлүүлэхгүй, хэвлэгдсэн ч тараалгахгүй, бүгдийг нь худалдаж авна" гэж дайрсан аж. Улмаар шуудангийн салбаруудаар тараагдаж байсан сонинг нь замаас нь авчээ. Тус сонины Ерөнхий эрхлэгч С.Гантогоо хэлэхдээ "Энэ үйлдэл ганцхан манай сонинд тохиолдоод өнгөрөхгүй. Улс төрийн амьдрал бужигнаж байгаа энэ үед бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудад гарахгүй гэх баталгаа алга. Манай сонины редакци байрладаг Хэвлэлийн хүрээлэнгийн гадаа 21.00 цагийн үед гурван хар жийп машинтай хэсэг залуучууд ирж редакци руу дайрч орж ирсэн. Тэд орж ирэхдээ Хэвлэлийн хүрээлэнгийн цахилгааныг тасалж, гарахдаа асаасан. Сонин нэгэнт хэвлэгдсэн байсан учраас сонингоо жижүүрийн ширээн доогуур өөр сонингоор боож нууж авч үлдлээ" хэмээн ярилаа. Шөнийн 01 цагийн үед тус сонины түгээгчийг ирэхэд хэвлэх үйлдвэрийнх нь гадаа байсан гурван хар машинтай залуус зогсоож ямар сонин авахаар ирж байгааг нь асуужээ. Жолооч үйл явдал ямархуу байгааг редакцийнхнаас сонссон учраас өөр сонины нэр хэлээд оржээ.

Улмаар тэд "Монголын мэдээ" сониныг уншигч, захиалагчдадаа очихын өмнө шуудангийн салбаруудаар очиж "Энэ сонин дээр ташаа мэдээлэл гарсан учраас буцааж татлаа" хэмээн худлаа хэлж авахыг оролдсон гэнэ. Монгол шуудангийн үүдэнд нөгөө залуус шөнөжин харуул тавьжээ. Жолооч өөр сониноор боож оруулж өгсөн аж. Харин зарим шуудангийн салбаруудаас 5000 төгрөгөөр сонинг нь худалдаж авсан байсан гэнэ, Сэтгүүлч Б.Даваа болсон үйл явдлын талаар тайлбарлахдаа "Долдугаар сарын 1-ний хэргийн талаар БНН-ын дарга Б.Жаргалсайханаас байр суурийг нь сонсч ярилцлага авахаар хойноос нь бараг хагас сар хөөцөлдөөд уржигдар МҮЭСТО-д хурал хийж байхад нь очиж уулзсан юм. "Ноцтой зүйл ярьсан учраас эргэж харуулах хэрэгтэй байна" гэж Б.Жаргалсайхан дарга хүссэн болохоор ярилцлагыг өөрт нь уншуулсан. Гэтэл орой сонин хэвлэгдсэний дараа утасдаж "Өөр ярилцлага өгье, танай гэр хаана байдаг юм бэ. Аль нэг намын захиалгаар ирж ярилцлага авсан байна чи. Би чамтай хариуцлага тооцно" гэх зэргээр улс төрч хүнд баймгүй үйлдэл гаргаж байгаа нь надад"айдас төрүүлсэн гэв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.