Хүмүүс: н Шинэбаяр | |
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагаанд УИХ-ын хэд хэдэн гишүүн “оролцов”. Экс даргадаа санаа тавихаар хамгийн түрүүнд Д.Тэрбишдагва гишүүн очсон бол түүний араас Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нарын гишүүд очжээ. Дайны хажуугаар дажин гэгчээр тэд ч бас АТГ-ханд хандан “Гишүүний халдашгүй эрхэнд халдлаа” хэмээн гомдоллоод байгаа. Н.Энхбаярыг баривчлахаар тусгайхан түүний гэрт ороход эрхэм гишүүд тэднийд сууж буй нь телевизийн бичлэгт буужээ. Тэгвэл тэдний дундаас нэг эрхэм цагдаагийнханруу салаавч гарган хашгирч буй нь сэтгүүлчийн камерт тодоос тод бичиджээ. Энэ хүн бол Дорнодчуудыг төлөөлөн УИХ-д суусан эрхэм гишүүн, Ц.Шинэбаяр. Хуучин даргатайгаа хошуу холбосон хэмээн МАН-ханд ад үзэгдээд байсан тэрээр УИХ-ын гишүүний ёс зүй байтугай хувийн соёлгүй хүн гэдгээ ийн харуулжээ. Түүний салаавч үзүүлж буй бичлэгийг хүргэж байна.