Хүмүүс: |
МАХН-ын дарга Н.Энхбаяр баригдсантай холбоотой тус намын гишүүд орон даяар эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн билээ. Талбай дээр болсон жагсаалын үеэр “Цагаан хас” нацист бүлгийн “Том Ах” тэргүүтэй залуус МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг алхам ч холдолгүй дагаж байсан юм.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар “Цагаан хас”, “Даяар Монгол” тэргүүтэй үндсэрхэг үзэлтэй бүлгэмүүд МАХН-ын енб дарга Н.Удвалыг албан ёсоор хамгаалж буй аж. Учир нь эсэргүүцлийн арга хэмжээний бүх стратеги, зохион байгуулалтын үүрэг, зааврыг Н.Удвал Н.Энхбаяраас авсан гэнэ.