У.Хүрэлсүхийн луужин буюу заналт өшөө авагч

2012/04/16
Share |
Хүмүүс: У Хүрэлсүх | 
У.Хүрэлсүхийн луужин буюу заналт өшөө авагч

2008 оны эхээр “фургоны хэрэг”-т холбогдож, шүүхээс хоёр жилийн ял аваад байсан одоогийн МАН-ын генсек У.Хүрэлсүхийг тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэдий түүнд дургүй байсан ч хүн чанар гарган шоронд морилохоос нь болиулж байсан удаатай. Энэ явдлаас хойш У.Хүрэлсүх шиг хайртай хүн Н.Энхбаярын хувьд бараг байгаагүй гэхэд болно. Тухайн үед түүний тойрон хүрээлэгчид бүгд л даргыгаа далдуур муулж, ил магтаж байсан нь нууц биш боловч 2009 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг өвдөг шороодоход намын С.Баяр тэргүүтэн Ц.Элбэгдоржийн суларсан тойрог дээр нэр дэвшүүлэх эрх олгоогүй билээ. Үүнээс хойш ил, далд битүү дайсагнал бий болж, Н.Энхбаярын тойрон хүрээлэгчид “хайрт даргаасаа” зайгаа барьж эхэлсэн . Энэ л үед У.Хүрэлсүхийн жинхэнэ мөн чанар танигдаж анхнаасаа түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд унагах хор найруулгад гар, бие оролцож байсан нь ил болсон гэдэг.

Хүн чанарын хувьд хөлийн чигчий хуруу шиг У.Хүрэлсүх одоогоос хэдэн сарын өмнө “Улаанбаатар таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Н.Энхбаяраас би ямар ч хамаагүй үнээр өшөөгөө авна, тэр хүн надаас болон манай гэр бүлийнхнээс  өвдөг сөхрөн уучлалт гуйх цаг ирнэ. Хийсэн хэргийнх нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэнэ, явах газар нь явуулна” гэж мэдэгдэж байсан нь цагаан дээр хараар зурайн үлджээ. Тэгвэл өнөөдөр У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарын энэ яваа насных нь дээдийн дээд хүсэл нь биелж, экс дарга Н.Энхбаяр нь тэдний таалал ёсоор Төв аймгийн мөрдөнд сууж байна.
 
Монголд хэн хамгийн их аз жаргалтай вэ? гэсэн санал асуулга явуулах юм бол энэ хоёр нөхрийг ард түмэн юун түрүүн нэрлэх биз. Тэгээд ч гурав дахь хүчний орон зайг эзлэн гарч ирсэн, авслах гэж байсан МАХН-ыг нь амь оруулж “аварсан” Н.Энхбаярыг тэд хэдэн жилийн туршид хар дарж зүүдлэхдээ байнга олж харсан гэдэг.

У.Хүрэлсүхийн хувьд  2012 оны УИХ-ын сонгуульд намаа ямар ч хамаагүй үнээр ялуулна гэж олны өмнө зарласан бөгөөд хэрэв ялагдвал өөрийнхөө бөндгөртэй тооцоо хийж амиа хорлоход ч бэлэн маягийн юм ярьж байсан. Тус намын гол дайсан болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэн ирэх сонгуульд МАН-д шавар хааж, саналыг нь хуваах магадлал өндөр байгаа энэ цаг үед бузар булайг нь дэлгэж эхэлсэн экс даргадаа өширхөж ийнхүү АТГ-т үүсгэсэн хэргийн дагуу хорих шийдвэр гаргуулахад хүрсэн юм. Тэд өнөөдөр баярын хундага харшуулж, сонгуульд ялалт байгуулсан мэт цэнгэж байгаа нь хэнд ч тодорхой. Гэвч сонгууль болох яагаа ч үгүй байна. Сонголтыг тэд биш бид хийдэг юм.

А.Харанга Эх сурвалж: (викимон)

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить Пекс Бирск Купить кодеин Шилка Как употребР»ÑÑ‚ÑŒ кристалР»Ñ‹ mdma КлючевыРµ особеннР¾ÑÑ‚Ð¸ опухолеР²Ð¾Ð³Ð¾ метаболР¸Ð·Ð¼Ð° Как сделать Ð±ÑƒÐ»ÑŒÐ±ÑƒÐ»Ñ Ñ‚ор в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … Ð¢ÐµÑ…Ð½Ð¸Ñ‡ÐµÑ ÐºÐ°Ñ соль цена, где купить в НовокузР½ÐµÑ†ÐºÐµ ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ микс купить москва Купить Говно Инза Купить МДМА розовые ЧерепанР¾Ð²Ð¾ ЗакладкР¸ метадон в ÐÐ¾Ð²Ð¾ÑƒÐ»ÑŒÑ Ð½Ð¾Ð²ÑÐºÐµ Купить Метамфа Липки Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Ð•Ð³Ð¾Ñ€ÑŒÐµÐ²Ñ Ðº КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Кызыле ÐÑ†ÐµÑ‚Ð¸Ð»Ð¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð½Ð½Ñ‹Ð¹ опий это ЗакладкР¸ гашиш в НевельсРºÐµ Фенамин в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … Купить Спайс НовосокР¾Ð»ÑŒÐ½Ð¸ÐºÐ¸ Купить Кайф Калтан ЗакладкР¸ MDMA в ÐšÐ¾Ð½ÑÑ‚Ð°Ð½Ñ ‚иновске ÐÐ¾Ð²Ð¾Ð¼Ð¸Ñ‡Ñ ƒÑ€Ð¸Ð½ÑÐº купить Белый Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в ТатарскРµ Купить Греча ЗеленодР¾Ð»ÑŒÑÐº ЗакладкР¸ в Симе Купить Кокс Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº Купить mdma в Вытегра Купить Шишки ак47 в Куса ЗакладкР¸ LSD в Усинске Купить SKYPE ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑƒÑ „имск Купить JWH НорильсРº Купить КристалР»Ñ‹ Бодайбо Купить закладкР¸ бошки в ЦивильсРºÐµ Купить марихуаР½Ñƒ Дубовка ЗакладкР¸ LSD в Заинске Купить бошки в Ð‘ÐµÑ€Ñ‘Ð·Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ ЗакладкР¸ стаф в Магасе Бошки в Чадане Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Россоши
IP:141.101.132.114  2018-07-09 16:39:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.