Д.Болд өөрийгөө дөвийлгөв

2012/04/16
Share |
Хүмүүс: Д Болд | 
Д.Болд өөрийгөө дөвийлгөв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад, дотоодын томилолтоор явахдаа урлагийн бригад авч явдаг болсон нь очиж байгаа газруудын холбогдох албаныханд тун ч таатай байгаа ажээ. Харин урлагийн группыг зохион байгуулах, мөн хариуцан авч явах ажлыг түүний дотны анд Төрийн соёрхолт Д.Сосорбарам хариуцан зохион байгуулдаг ажээ.

Саяхан Герман, Киргиз улсуудад ажлын айлчлал хийсэн Ерөнхийлөгчийн урлагийн бригадыг мөн л Д.Сосорбарам зохион байгуулж, залуу хамтлаг, дуучдаас гадна “Камертон”-ы Д.Болдыг дагуулж явсан бөгөөд Д.Болд онгоцноос буусан өдрөө л хэвлэлийнхэнд “Би Ерөнхийлөгчийн соёл, урлагийн арга хэмжээг хариуцан явж байгаа” гэж хэлжээ.

Хамт явсан урлагийнхан Д.Болдыг ийнхүү хүний хийсэн ажлаар өөрийгөө дөвийлгөж байгааг нь хараад “Амбицтай нэгэн юм даа” хэмээн хоорондоо жиг жуг хийсэн гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.