Хүмүүс: Цэлмүүн | |
Саяхан алдарт дуучинь Кэти Пэрри алдар хүндээсээ залхаж байна хэмээн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан юм. Тэрээр хувийн амьдралаа зохиоход нь саад болж байна хэмээн “Олны танил байхаас залхаж байна” хэмээн мэдэгдэж фенүүдээ гомдоохыг шахсан. Залуу дуучин Ч.Цэлмүүнд ч мөн олны танил байх нь хэцүү байгаа бололтой “Олны танил биш Цэлмүүнийг би өөрөө их үгүйлж байна.
Ер нь эмэгтэй хүний хувьд олны танил байна гэдэг маш хэцүү. Байнга олны хараанд байдаг. Тиймээс нэг их хүсэхээр зүйл биш байна” гэжээ. Тэгэхээр дөнгөж л уран бүтээлийнхээ гарааг эхлүүлээд л алдар нэрийн араас явахын оронд энгийн даруу амьдрахыг хүсч байгаа бололтой. Түүний “Exodus” нэртэй шинэхэн цомог энэ сарын 18-аас эхлэн худалдаанд гарах юм байна.