Буруутанг гэсгээснээр түүх давтагдахгүй

2012/04/18
Share |
Хүмүүс:
Буруутанг гэсгээснээр түүх давтагдахгүй

Сонгууль ойртох тусам Ардын намын ааш хувирч, адгаж, замдаа тээг болсон бүхнийг хорьж, цагдаж, шүүхээс давсан эрх мэдлээ эргүүлэн авахыг хүсч байна.

Ардын намын даалгавраар өмгөөлөгчид ажил хаяж, Ардын намын өмгөөлөлд орсон цагдаагийн экс удирдлагууд шүүхийн босгоор алхалгүй эмнэлэг бараадав. Шүүхийн байгууллагаас ардчилсан нийгэмд байх зүй ёсны, хууль сахиулах үйл ажиллагааг шударгаар сахин биелүүлэх үүргээ биелүүлж, Ардын намын зүгээс нийгэмд бий болгосон бугшсан, бугласан идээ бээрийг нь шахах болохоор барьц алдахдаа шүүх байгууллагыг хүртэл буруутгаж байна.

Ардын намаас гарсан бүхэн хуулийн байгууллагаар шалгагддаг, Ардын намд байгаа бүхэн хуулиас давуу эрх эдэлдэг гажиг жишиг нийгэмд тогтоод байна.

Шүүх байгууллага шударгаар, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахын тулд намаас хараат бус төртэй, шүүхтэй, хуультай байж, иргэн хүн өөрийн сонголтоор үйл ажиллагаа явуулах, сонголт хийх, хуулийн өмнө эрх тэгш байх эрхээ эдлэмээр байна. Нам дагасан бүхэн хуулиас дээгүүр эрх эдэлдэг байх зарчим Ардын намынханд илүүтэй байдаг гажиг жишиг зөвхөн Монголд л байдаг. Гэтэл дэлхий нийтэд, хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн бүхий л цаг үед шүүх байгууллага намаас, улс төрийн хүчнээс, төрөөс хараат бус байж л шударга ёс, хуулийг зөв шударгаар хэрэгжих механизмийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь ардчилсан нийгэм байгуулах эх суурь болдог.
Гэтэл ардчилалын үйл явцыг тасар татан хаяхын тулд Шүүх байгууллагын эрх мэдэлд далдуур санаатай болон санамсаргүйгээр халдаж, хөндлөнгөөс нөлөөлж, хуулийг үл хүндэтгэх, шүүх байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахаар Ардын нам улайран зүтгэж байна.

Долдугаар сарын нэгэнд хэн буруутай вэ?
Шүүх байгууллагаас долдугаар сарын нэгний дөрвөн халуун амь сүйдэж, ард иргэд хэлмэгдэж, үймж, цагдаагийнхан хүч хэрэглэсэн үйлдэлд хэн буруутай вэ гэдгийг л ялгаж, салгахыг хүсч, цагдаагийн тухайн үеийн удирдлага, нэг генерал, гурван хурандааг Шүүх хуралд дуудсан. Шүүсэн. Хуулийн өмнө хүлээсэн ажил үүрэгтээ яагаад хариуцлагагүй хандсан бэ гэдгийг тодруулахыг хүссэн.

Гэтэл намын хамгаалалтад эрдэж, эмнэлэг бараадав. Сүхбаатар дүүргийн эмнэлэг нэг хэсэг цагдаа эмнэлэг болж хувирах шахсан. Өмгөөлөгчид нь жирийн иргэний хэрэгтэй хэдэн зуун хуудас байсан ч ажлынхаа заваар танилцдаг мөртөлөө цагдаагийн экс удирдлагуудын хавтаст хэрэгтэй ажлынхаа цагаар ч танилцаад амжихгүй байгаа гэх. Хачирхалтай шүү.


Шүүх хуралдааныг цаашид сунжируулахгүйгээр явуулах үүднээс шүүгдэгч Ч.Амарбат, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатарт өмгөөлөгч сонгохыг санал болгосон ч эс хэрэгсэв. Одоо Монголын шүүх тэдэнд гадаадын аль нэг улсаас эсвэл харь гаригаас шүүгч сонгож өгөх хэрэгтэй болоод байх шиг.


Дөрөв дэхь удаагаа хойшлоод буй шүүх хурал ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 19-нд болно. Шүүгдэгч нар хэргээ хурдан шүүдүүлж, ард түмний өмнө үнэнийг өчих бус харин хийсэн хэрэг, ажилдаа хариуцлаггүй хандсан үйлдлээсээ хэрхэн мултарах, түүний тулд сонгууль өнгөртөл шүүх хуралдааны үйл ажиллагааг хэрхэн тасалдуулах вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулаад байна.
Хэрэв ирэх сонгуулиар Ардын нам ялж, ялалтын парад эгшиглэх аваас тэд ч гэсэн Шүүхийн танхимаас хэлмэгдсэн баатарын дүрээр гарч ирнэ гэдгээ маш сайн тооцоолж байна. Тэдний санасан санаа бүтэх ёсгүй. Ард түмэнд үнэн, шүүх байгууллагад улс төрийн намаас хараат бусаар үйл ажиллагаа явуулах орон зай хэрэгтэй байна.
Долдугаар сарын 1-ний үйл явдалд хэн буруутай вэ. Үүрэгт ажилдаа хайнга хандаж, эрдэнэт хүний амь нас эрсдэхэд хүргэсэн цагдаагийн экс удирдлагууд уу эсвэл тэднийг өмгөөлөөд байгаа МАН уу гэдэгт ард түмэн хариулт хүлээж байна.

Сонгууль ба долдугаар сарын 1
Сонгууль ойртож байна. Ардын нам өмнө нь ямарваа нэгэн сонгуульд ард түмнээ аргадаж ордог байсан бол энэ удаа хүч хэрэглэхээр нэгэнт шийдсэн байна. Тэд ингэнэ гэдгээ ч саяхан нэгэн үйл явдлаар харуулсан нь долдугаар сарын 1 дахин шүү гэдгийг ард түмэндээ сануулах шиг боллоо. Тэд бусдыг албадаж, хүч хэрэглэж, айлгаж, сүрдүүлж, ил ба ил бусаар заналхийлэх болов.

Цагдаагийн 300 гаруй ажилтан даргын тушаалгүйгээр, сайдад мэдэгдэхгүйгээр албадан хүч хэрэглэх үйл ажиллагаанд оролцоход нь Засгийн газар нь зусланд, амралтанд, утасаа унтраагаад унтаж байсан гэнэ. Бүх юм л Засгийн газрыг унтаж байхад болоод өнгөрсөн болохоор хариуцлага хүлээх эзэнгүй албатууд “бирд”-ийн тушаал гүйцэтгэж явсан болж таарч байна. Удахгүй сонгуулийн үеэр ийнхүү бужигнах аваас Засгийн газар наадамд явсан үе таарч балрах вий дээ.

Түүх давтагддаг гэдэг. Гэхдээ долдугаар сарын нэгэн бүү давтагдаасай гэж ард түмэн хүсч байна. Тиймээс ч сонгууль болохоос өмнө дөрвөн хүний алтан амь, олон зуун хүний уйлаан гаслангын буруутанг олж, шүүх байгууллагаас хар цагааныг нь ялгахыг ард түмэн хүлээж байна. Буруутан гэсгээснээр түүх дахин давтагдах явдлаас бид сэрэмжлэх болно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser купить План Ð§ÐµÐ±Ð¾ÐºÑÐ°Ñ €Ñ‹ купить МЁД МежгорьРµ купить кодеин Бежецк ÐŸÑ€Ð¸Ð²Ð¾Ð»Ð¶Ñ Ðº купить Кокаин Супер КачествР° [Ecuador] АкинетоР½ или циклодоР» что лучше Купить Марки в Суджа купить жидкий экстази Россошь Любим купить бошки Купить соль в ВсеволоР¶ÑÐºÐµ тригандРµ наркотиРº купить Шишки Инза ИланскиР¹ купить Ecstasy - Homer / Bart легалка ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ соль Купить Анашу ДомодедР¾Ð²Ð¾ ÐŸÑ€Ð¸Ð¾Ð·ÐµÑ€Ñ Ðº купить Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Усти-лаб
IP:185.251.15.115  2018-07-22 14:15:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.