Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Төв аймгийн цагдан хорих ангид хоригдож байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэр бүлийнхэнтэй нь болоод намын нөхдүүдтэй нь ч уулзуулахгүй байгаа талаар өмгөөлөгч нь ярьж байсан. Тэгвэл өчигдөр орой Их аварга Д.Дагвадорж тус ангид хоригдож буй МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан байна. Их аваргын хувьд МАХН-ын гишүүн бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяртай хуурай ах дүүсийн харилцаатай хэмээн өөрөө ч ярьж байсан.
Н.Энхбаярын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд шаардлагатай зүйлсийг олгосон хэмээн ярьж байсан юм. Д.Дагвадорж телевизэд өгсөн ярилцлагадаа “ Би Н.Энхбаяр гэдэг хүнийг хууль бусаар хорьсонтой тэмцэх болно. Энэ бол шудрага бус явдал. 7 дугаар сарын 1-тэй холбоотой материал дэлгэснээс нь үүдэн айсандаа түүнийг хорилоо” хэмээн ярьж байсан билээ. Их аваргыг МАХН-аас улсын их хурлын сонгуульд өрсөлдөж магадагүй гэсэн цуурхал гарч байсан юм.